МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдсан байна. Хуралдаанаар хуулийн дагуу Шадар сайдын статусыг Эдийн засгийн хөгжлийн сайдад өгч байгаа аж. Иймээс Ч.Хүрэлбаатар нь Шадар сайд буюу Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллахаар болж байгаа бол Ц.Даваасүрэнг Барилга хот байгуулалтын сайдаар, С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар, Х.Булгантуяаг Боомтын сайдаар томилохыг дэмжжээ.
Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг УИХ-ын дэд даргаар, "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан М.Ганбаатарыг БОАЖ-ын дэд сайд, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржийг Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар, хуульч Ж.Эрхэмбаатарыг ЦХХХ-ны дэд сайдаар, С.Энхболдыг Эрүүл мэндийн дээд сайдаар, Д.Цэндсүрэнг Уул уурхайн дэд сайдаар томилохыг дэмжсэн байна.
Яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдах гэж байна. Үүний дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, УИХ-д шинэ сайд нар тангараг өргөнө гэх мэдээлэл тархаад байна.
П.ГОО
Уншиж байна |