Төрийн ордонд дөнгөж сая зодоон болсон талаар нийгмийн сүлжээнд бичигдэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын хооронд маргаан үүсэж зодолсон байна.
Энэ үйл явдал УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд болж бөгөөд гишүүний өрөө орчимд цагдаагийн хамгаалалт гарчээ. Тус ороонд ямар үйл явдал болсон талаар сэтгүүлчид тус өрөөнөөс гарч ирсэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодруулахад "Өөрсдөөс нь асуу. Би юу ч мэдэхгүй байна. Тэд өөрсдөө дуудлага өгсөн" хэмээлээ.
П.ГОО