УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Төрийн ордонд нударга зөрүүлсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна.
Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ "Ковидын үед Дүнжингаравын гадаа хууль бусаар хурал цуглаан хийж, АН-ын ҮБХ-ны гишүүдийг цуглуулсан. Ингэхдээ хөдөө ажиллаж байсан хүнийг дуудаж, олимпийн аварга, улсын начин нарыг маргалдах нөхцөлийг бүрдүүлж, орон байрыг нь бэлдсэн. Ийм муухай зүйлийг О.Цогтгэрэл бий болгож, хийсэн. Гэмт хэргээр барьцаалагдсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүс АН-ыг байнга самардаг” гэсэн.
Түүний энэ мэдэгдлийн дараа О.Цогтгэрэл гишүүн нийгмийн сүлжээндээ "Амьдралдаа хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүстэй холбож, хүнд гэмт хэрэгт удаа дараа гүтгэж бна. Хуулийн байгууллагаар шалгуулж тогтоолгоно" хэмээн бичсэн байв.
Түүний энэ үгэнд О.Цогтгэрэл эмзэглэсэн үү? Ямартай ч гишүүдийн дунд ширүүхэн маргаан үүсэж нударга зөрүүлжээ
Уншиж байна |