Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Чинзоригт Эрүүл мэндийн сайд болох санал тавьжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн С.Чинзориг “Ерөнхий сайд дуудаж, уулзсан. Өмнө нь сайдын ажил хийж байсан туршлагатай, нөгөө талаар эрүүл мэндийн даатгалын асуудлыг мэддэг хүний хувиар таныг Эрүүл мэндийн сайдад санал болгох саналтай байгаагаа надад хэлсэн. Би бодох хугацаа хэрэгтэй байгаагаа хэлсэн. Одоо цайны цагаар Ерөнхий сайдтай уулзаж, саналаа хэлнэ” гэсэн тайлбарыг өглөө.
Мөн тэрбээр Эрүүл мэндийн сайд заавал салбарын хүн байх албагүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. “Сайд бол улс төрийн албан тушаал. Тиймээс улс төрийн албан тушаалтан очиход болохгүй юмгүй. 2000 оноос хойш эрүүл мэндийн сайдыг салбараас нь томилсон. ГССҮТ, II эмнэлгийн дарга байсан хоёр хүн удирдлаа. Эрүүл мэндийн салбарын шинэчлэл ямар үр дүнд хүрсэн, ажлын хариуцлага, сахилга батыг сайжруулах асуудал байсаар байна. Тэгэхээр Эрүүл мэндийн сайдаар салбарын хүн ажиллах нь үр дүнтэй байдаггүй нь харагдаж байна” гэсэн хариуг өглөө.
Уншиж байна |