Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Орхоны хөндийд Хархорум хот байгуулах гурван байршлыг судалж байна
2023-01-05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орхоны хөндийд хот байгуулах төслийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан:  Чухал тогтоолын төслийг дэмжиж байна. эрт ярьсан бол бүр сайн байсан. Улаанбаатар хотод хүн багтахаа больсон. Шинээр хот байгуулж байж, энэ асуудлыг шийднэ. Хархорум хотыг Монгол Улсын нийслэл болгохоор төлөвлөх хэрэгтэй. Улаанбаатар хотын түгжрэл, утааны асуудлыг шийдэхийн тулд Хархорум хотыг байгуулах нь зүйтэй.

Хот байгуулахын тулд ерөнхий төлөвлөгөө гаргаж, инженерийн дэд бүтцийг шийдэх ёстой. Төлөвлөлтийг маш сайн хийх хэрэгтэй.

Улаанбаатар хот хичнээн хүн амьдрах даацтай хот вэ? Хархорум хотод хэдэн хүн суурьшуулахаар төлөвлөж байгаа вэ?

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: Орхоны хөндийд хот байгуулахаар хэд хэдэн судалгаа хийсэн. Өнөөдөр Хархорин хот хангайн бүсийн тулгуур хот. БХБЯ-наас 400 орчим сая төгрөг зарцуулж, хот байгуулах байршлын ТЭЗҮ-г боловсруулах гэрээг зураг төслийн хүрээлэнтэй байгуулсан. 03 дугаар сарын 01 гэхэд шийдэж, байршлаа эцэслэн батална. Өнөөдрийн байдлаар гурван байршлын санал орж ирсэн.

  1. Тоглохын талд 40.4 мянган га

  2. Өгий нуур орчим 168.6 мянган га

  3. Онгоцон хөндийд 41.4 мянган га газрын байршлыг судалж байна.

Газар зохион байгуулалт, геодизи зурагзүйн газрын дарга Л.Одбаатар: Улаанбаатар хотод 1.4 сая хүн амьдарч байна. Улаанбаатар хотын 2020 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголоор 1.5 сая хүн амьдрах боломжтой байхаар батлагдсан. 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр 1.7 сая хүний багтаамжтай байхаар төлөвлөж байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Шинэ хот хэдэн хүн амьдрах вэ? Ямар хэмжээний хөрөнгөөр энэ хотыг байгуулах вэ? Хөрөнгийн эх үүсвэрийг яаж босгох вэ?

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: Улсын нийслэл биш шинэ Хархорум хотыг байгуулах асуудлыг УИХ-аар шийдүүлэхээр орж ирж байна. УИХ-аас хот байгуулах шийдвэр гаргасан тохиолдолд эхлээд хот байгуулах газраа сонгож, ТЭЗҮ боловсруулна. ТЭЗҮ гарсны дараа Ерөнхий төлөвлөгөө гаргаж, хот байгуулахад ямар хэмжээний хөрөнгө оруулалт орох, хэдэн хүн амтай байх, дэд бүтцийг хэрхэн хийх нь тодорхой болно. 

Shuud.mn
Сонин хачин
StephanieJane:
I AM SO HAPPY DR BOB , MY HUSBAND IS BACK. I completely trusted Dr. BOB totally from the time I spoke with him during the period my husband Left me after 7years of our marriage, He started the spell work on my husband and in just 24 hours husband is finally back to me again, yes he is back with all his hearts, Love, care, emotions and flowers and things are better now. I would have no hesitation to recommend this powerful spell caster to anybody who is in need of help. Please if anybody needs help. LOVE SPELL,LOTTERY,PREGNANCY SPELL, DIVORCE SPELL,STOP COURT CASE AND WIN ANY COURT PROBLEM,DEATH SPELL,BUSINESS SPELL AND MANY MORE. I Will Advice You To Contact Him Now Via Mail ( foreverspellcast49@gmail.com) Or Call/whatsapp ;+2349153314547
2023-01-06

mgl hyyhen:
ha 1,5 say hyn bagtahgui bn genee, uhaan muutuud
2023-01-05