УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Боомтын сайдаар томилогдохоор болсон гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна.
Тэрбээр энэхүү мэдээлэлд "Төсвийн шинэчлэлийг эхлүүлж байна. Ирэх долоо хоногоос Төсвийн байнгын хорооноос 10 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн сахилга бат, сайжруулахаар төлөвлөж байна. Монгол Улсад сүүлийн 10 гаруй жил хийгээгүй томоохон өөрчлөлтийг хийнэ. Би энэ ажлаа үргэлжлүүлж хийх болно.
Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ надад бас Боомтын сайдаар ажиллах санал тавьсан. Би татгалзсан" гэлээ.
Түүний хувьд Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.
П.ГОО
Уншиж байна |