Single’s Inferno-2 шоуны оролцогч Жисүтэй хамт кинонд тоглож байжээ

БНСУ-ын контентууд сүүлийн жилүүдэд эрчээ авч, орон орны үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа билээ. Тэр тусмаа өнгөрсөн жил нээлтээ хийсэн Netflix-ийн “Single’s Inferno” реалити шоу олны дунд шуугиан дэгдээж, үзэлт нь өдөр ирэх тусам өссөөр байсан юм. Уг шоу нэтврүүлэг амжилттай болж дууссаны дараа дахин хоёрдугаар бүлгийг хийж үзэгч олныг баясгаад байгаа билээ.
“Single’s Inferno” реалити шоу нь ганц бие халуухан охид, залуус там хэмээн нэрлэгдсэн арал дээр амьдарч хайраа олох ёстой. Нэгнээ сонгосон хосууд диваажинд нэг шөнийг хамт өнгөрүүлэх боломжтой болох бөгөөд оролцогчдын санаанд оромгүй үйлдлүүд уг шоуг үзэх гол шалтгаан болдог.
Энэ удаагийн оролцогчид өмнөх дугаарын оролцогчдоос илүү сонирхолтой, царайлаг мөн өрсөлдөндөөнтэй оролцож байгаа юм. Энэ дундаас оролцогч И Су Ийг нэтинзүүд онцлоод байна. Тэрбээр яг л Солонгосчуудын гоо сайхны хэмжүүрт нийцсэн, эгдүүтэй эмэгтэй аж. И Су И нь хэд хэдэн кинонд тоглож байсны нэг нь “Snowdrop” байжээ. Энэхүү кинонд Солонгос төдийгүй дэлхийд алдартай болсон Blackpink хамтлагийн гишүүн Ким Жисү гол дүрийг бүтээсэн юм.
И Су И хэдий киноны хэсэгт богино хугацаанд үзэгдээд өнгөрдөг ба дотуур байрны оюутнууд эгнэж зогсдог хэсэгт харагджээ. Мөн “First Responders” гэх олон ангит кинонд хохирогчийн дүр тус тус бүтээсэн байна. Хэрвээ И Су И жүжигчнээр агентлагт харъяалагддаг бол “Single’s Inferno” түүний хувьд карьерыг нь өсгөх маш том гарц гаргалгаа болж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ