УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Үүний дараа гишүүд өнөөдөр хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өнөөдөр өглөө Монголбанкны албан ханшийг харлаа. Доллар 3450, юань 500 төгрөгтэй тэнцэж байна. 2020 онд юань 400 хүрэхгүй байсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө буруу хийлээ. Үүнд Одонгийн Цогтгэрэл, охин намын Т.Доржханд, С.Одонтуяа нар хамгийн түрүүн гүйж байгаад Ардын намынханд суудал саналынх нь хуулийг баталж өгсөн. Үүнээс болоод Үндсэн хуулийн суурь үзэл санаа байхгүй болсон. Харилцан бие биендээ хяналттай байх 2019 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын оройлон хийсэн ажил утга учиргүй боллоо. Бид өөр өөрсдөдөө зориулж сандал ширээний хууль батлах ёсгүй л дээ. Давжаа парламентад олон гишүүн давхар дээлтэй боллоо. УИХ нь хаанаа ч байгаа юм. Засгийн газар нь УИХ-ын толгой дээр гараад суучихсан. Сөрөг хүчин ч гэж алга. Кнопоо багцалж наймаалдаг л болчихлоо.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монгол Улсад 838 хууль, 2177 УИХ-ын тогтоол, 4996 Засгийн газрын тогтоол, 2547 Захиргааны акт, Үндсэн хуулийн цэцийн 991 тогтоол, ОУ-ын 603 акт байна. Энэ хууль дүрэм Монгол Улсад хэмжээнээсээ хэтэрчээ. Хэрэгжилт нь яадаг юм бэ? Сүүлийн үед дандаа нийгмийн шинж чанартай хууль батлагдаж байна. Улс орны хөгжлийн асуудал орхигдсон. ШУ технолгийн хуулийг гурав дөрвөн жилийн өмнө өргөн барьсан ч өнөөдөр хэлэлцэгдэггүй. Улс орнууд ШУ-даа мөнгө хаяж, ШУ нь буцаад мөнгө өгч байна. ДНБ-ний 2 хүртэлх хувийг ШУ-даа зарж байна. Гэтэл Монголд 0,1 хувь. Монголын хөгжлийн хоцрогдлыг Монголчууд өөрсдөө бий болгосон гэх судалгааны дүн гарсан. Төрд бэлтгэгдээгүй хүмүүс төр барих гэж оролддог. Хямралын үндсэн шалтгаан хүн байна. Хүчирхэг хүмүүс төрд гарч байж улс хөгждөг жамтай. Төрийн албаны хуулиа шинэчлэх шаардлага үүссэн байна. ТАЗ гэж нэр төдий байгууллага.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна
Уншиж байна |