Солонгосын YG энтертайнмент шинэ охидын хамтлагаа танилцууллаа

Өмнөд Солонгосын алдарт YG 2016 онд BLACKPINK хамтлагийг дебют хийснээс хойш буюу долоон жилийн дараах анхны охидын хамтлаг болох "BABYMONSTER"-ийг танилцуулсан богино хэмжээний видео бичлэг цацлаа. Уг бичлэгт гишүүдийн дүр төрх гарахаас гадна WINNER, BLACKPINK, AKMU зэрэг хамтлагийн уран бүтээлчид шинэ хамтлагийн талаар танилцуулга хийсэн байна.
YG энтертайнментын үүсгэн байгуулагч Ян Хён Сук хэлэхдээ, "Та бүгд тэднийг YG гентэй шинэ үе хэмээн харж болно" гэжээ.
Хамгийн гишүүдийн нэр, нас одоогоор зарлагдаагүй ч 2005-2009 онд төрсөн шинэ залуу гишүүдтэй, хоёр ч Тайланд гаралтай гишүүн багтсан нь ил болжээ. Тус хамтлагийн Youtube суваг түүхэнд хамгийн хурдан хугацаанд 100 мянган дагагчтай болсон к-поп хамтлаг болоод байна.
Эх сурвалж: Soompi
СЭТГЭГДЭЛ БИЧИХ