Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас ХЗДХЯ-аас боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлийг олголоо.
Энэ хуулийн төслийг
Улстөрд нөлөө бүхий этгээд гэдэг ангилалд хүрээ хязгаарыг шинэчлэн тогтоож байгаа
Улстөрд нөлөө бүхий этгээдийн үйл ажиллагаандаа хориглох үйлдлийг тодорхой тусгах агуулгаар боловсруулсан.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтөөр дараах зохицуулалтыг хийнэ. Улстөрд нөлөө бүхий зарим этгээдүүд гэдэгт УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд багтана.
Улстөрд нөлөө бүхий этгээд нь:
Төрийн алба хашихгүй, төрийн болон орон нутгийн өмчит компани, тэдгээрийн оролцоотой компанийн удирдах эрх бүхий албан тушаалд томилогдохгүй
Төрөөс хэрэгжүүлж байгаа бүх төрлийн хөнгөлөлт, баталгаа, гадаад дотоодын зээлд хамрагдахгүй.
Бүх төрлийн тендер, концессын гэрээний сонгон шалгаруулалтад оролцож болохгүй" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |