Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улс ирэх сарын 1-ээс нүүрсээ Биржийн үнээр зарахаар бэлтгэлээ хангаж байна. Биржийн тухай хууль батлагдаж, түр журам гарсан. Нэг тонн нүүрсийг ам үнээр зарахад 109 ам.доллар, хил үнээр бол 200 ам.доллароор зарж байгаа юм. Цаашид экспортын орлогоо нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна.
Өнөөдөр Монгол Улсын валютын нөөц нэг тэрбумаар өсөж, 3,4 тэрбум долларт хүрч, Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт орох, дефолт зарлах том эрсдэлээс зайлсхийж чадлаа" гэлээ
Уншиж байна |