Хуульзүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг орон нутгийн Тавантолгой ХК-д Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж буй. Тэрбээр Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 450 дугаар тогтоолын 3.1 дэх заалт, ТУЗ-ийн 2022 оны 25 дугаар тогтоолыг үндэслэн Тавантолгой ХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, орон тоог шинэчлэн баталжээ. Ингэхдээ тус компанийн гурван дэд захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.