Гурван зорчигчтой машин Хөвсгөл нууранд живж нэг иргэн сураггүй болсон харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Сантын даваа” гэдэг газар Хөвсгөл нууран дээгүүр “УАЗ-3303” загварын автомашин зорчиж яваад 01.03-ны өдрийн 19:30 цагийн орчим мөс цөмөрч, тус нууранд живсэн байна.
Энэ тухай дуудлага мэдээлэл энэ сарын 3-ны 21.30 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу албаныхан очиход “УАЗ-3303” загварын автомашины жолооч 52 настай эрэгтэй Э, Рэнчинлхүмбэ сумын харьяат 16 настай зорчигч Т нар автомашинаас эсэн мэнд гарч, 49 настай зорчигч Э тус нууранд живж, сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Эх сурвалж: ОБЕГ
Уншиж байна |