ГХЯ-нд Монгол Улс, БНХАУ-ын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс сэргээхээр яригдаж буй.
Тэгвэл Замын-Үүд, Эрээн боомтоор зорчигч болон тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд зарим шаардлагуудыг ХЯТАД талаас тавьж байгаа аж. Тухайлбал, эхний үед өдөрт 300 зорчигчдыг хилээр нэвтрүүлнэ. Ингэхдээ 20-оос доош суудалтай тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм. Харин Хятад тал ГАЗ 469 машин хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь УАЗ 469 машин нь өнгө үзэмж, аюулгүй байдал талаасаа БНХАУ-ын стандартыг хангахгүй гэж үзжээ.
Уншиж байна |