Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу сумын Засаг дарга нар явгарчээ
2023-01-04

 Цар цахлын жилүүдэд төр бүсээ чангалж, Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Сайд дарга нар машинаа хураалгаж, тансаглал танагдахаар болсон. Сайн хэрэг. Гэтэл аймаг, сум, багт Төрийн хэмнэлтийн хуулиас болж иргэд төрийн үйлчилгээг авч чадахгүй нөхцөл байдал үүсчээ. 

 

 

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар эмнэлэг, онцгой байдал, цагдаа, байгаль орчны хамгаалал, хот тохижилт, нийтийн аж ахуй, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллага болоод үндсэн үйл ажиллагаа нь тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглах шаардлага бүхий байгууллагуудын автомашины хэрэглээг хязгаарлахгүй байхаар тусгасан. Энэ хууль орон нутагт бүрэн утгаараа хэрэгжиж, сөрөг үр дагаврууд ч гарч эхэлсэн байна. Хууль хэрэгжиж эхэлснээр алслагдмал газар отор нүүдэл хийж байгаа малчдад төрийн үйлчилгээ хүрч чадахгүйд хүрчээ.


Сум, багийн дарга нар машингүй, явгарснаас үүдэн малчин иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж чадахгүй байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Булган суманд өвөлжилт хүндэрсэн. Гэвч Булган сумын Засаг дарга машингүй. Малчдаараа тойрч, төрийн үйлчилгээг хүргэх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу Засаг дарга машин авч болохгүй. Яг үүн шиг маш олон сум, багийн Засаг дарга нарын тулгамдсан асуудал болсон байна. Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 хувь нь цасан бүрхүүл тогтсон өвөлжилт, хаваржилт хүндрэх болзошгүй нөхцөл байдал үүсээд буй. Гэтэл малчид, иргэдэд төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ хүрэхгүй тасалдахад хүрч буй нөхцөл байдалд эрх баригчид дүгнэлт хийх биз ээ. 

 

ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ 6 дугаар зүйл.Тээврийн хэрэгсэл

 

6.1.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно.

6.2.Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно.

6.3.Энэ хуулийн 3.1-д заасан этгээд орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн автотээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно.

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
хотын иргэн:
УБ, Эрдэнэт, Дархан хотод байгаа төрийн бүх байгууллагад машин хэрэгтэй. Гагцхүү тэр машиныг зөвхөн дараг нь хэрэглэхийг зогсоох. УБ хотод байгаа бүх дарга нар автобусаар ажилдаа ирж, очдог болох хэрэгтэй. машинаар ажил гүйцэтгэх шаардлаагтай тохолдолд таксийн журмаар машин хэрэглэх.
2023-04-20
сумын иргэн:
сумын засаг даргад машин огт хэрэггүй. харин сумын ЗДТГ-т бүх төрийн албан хаагчид ажил үүргээ зайлшгүй автомашины оролцоотой гүйцэтгэхэд л машин хэрэгтэй. эдгээрээс онцгой, цагдаа, хүний болоод малын эмч, агрономич нарт тус бүрт нь машин өгч болно.
2023-04-20
Төрийн хэмнэлтийн хууль орон нутагт бол арай л нийцэхгүй хууль даа. Оюун-Эрдэнэ анхаардаггүй юм байх даа. Намын дарга гээд орон нутгийн намынхан нь гөлийгөөд үг хэлэхгүй юм. Яг үнэндээ төрийн үйлчилгээ гэж авах юмгүй боллоо. Мөн намар түймрийн үеэр түймэрт явах гэхэд фургон унаа байхгүй хураалгасан гээд хээр тал нутгээ машингүйгээс тэр чигээр нь шатаалгасан даа
2023-01-05
Ene olon sumdig negtgeed toog tsuuluh heregtei
2023-01-04
багш:
Гар утас бүх сумдад хүрээгүй юм уу
2023-01-04
багш:
гар цтас бүх сумпап ояоогүй хэрэг үү
2023-01-04
багш:
Гар утас бүх сумдад хүрээгүй юм уу
Шатахуунаа хийж өгөх харэгтэй дэн
2023-01-04
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга асан Б.Лхагважав: “Д.Амарбаясгалан намынхантайгаа 40 тэрбумыг хулгайлсан”
2023-01-04
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга асан Б.Лхагважав
2023-01-04
Зочин:
Шатахуун нь байгаа бол хаана ч очиж болно шүү дээ
2023-01-04
ХУЛДУУ ГОО СУМ АИМГИИН ДАРГА НАР АИЛ НАИР НААДАМ ХЭСЧ АРХИ УУХ ГЭЖ МАШИН УНАДАГ
2023-01-04
Зочин:
Хотод бгаа малууддаа явган явуулаад сумдад машин огооч дээ тэд бол ард тумний дотор нь орж ажилладаг хумуус шуу дээ
2023-01-04