Олимпын од Камила Валиева Wednesday цувралын бүжгээр үзүүлбэрээ толилуулав

Олимпын од Камила Валиева Wednesday цувралын бүжгээр үзүүлбэрээ толилуулав

 

ОХУ-ын уран гулгагч Камила Валиева 2023 оны ОХУ-ын Уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтын үеэр Женна Ортегагийн тоглосон Netflix-ийн хамгийн алдарт "Wednesday" цувралын тренд болж буй бүжгийн хувилбараар цоо шинэ өнгө төрхийг гаргаж олон нийтийг гайхшруулжээ. Энэхүү үзүүлбэр нь урьд өмнө нь байгаагүй сонирхолтой үзүүлбэрүүдийн нэг байсан бөгөөд тус тэмцээнээс Камила  мөнгөн медаль хүртжээ.

 

Addams Family-гийн олны хайрыг татсан "Wednesday"-ийн дүрийг гол болгосон шинэхэн богино цуврал англи хэл дээрх хамгийн их хүн үзсэн цуврал болсон. Мөн гараад удаагүй байгаа ч 341.2 сая цагийн үзэлтээр тэд рекорд тогтоогоод байгаа юм.


Камила Валиева нь 2006 оны дөрөвдүгээр сарын 26-нд ОХУ-ын Казан хотод мэндэлсэн бөгөөд гурван наснаасаа тэшүүрээр гулгаж эхэлсэн. Өдгөө нийслэл Москвад амьдардаг, түүний өндөр 160 см юм. Тэрбээр 2020 оны залуучуудын дэлхийн аварга, 2020 оны ОХУ-ын залуучуудын аварга, 2021 оны ОХУ-ын насанд хүрэгчдийн АШТ-ий мөнгөн медальт, 2022 оны Европын аварга, 2022 оны ОХУ-ын аварга зэрэг амжилтуудыг ганцаарчилсан төрөлд үзүүлсэн амжилттай билээ. Мөн эмэгтэйчүүдийн богино үзүүлбэр болон чөлөөт гулгалтын төрлүүдэд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг байна. 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ