Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Д.Амарбаясгалан: Өндөр орлоготой иргэдийн хэрэглээ бага орлоготой иргэдийнхээс тав дахин өндөр байна
2023-01-04

“Нийгэм, улс төр, эдийн засагт тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд эхэллээ. Хуралд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид оролцож байна. Хурлын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр

 

 

Дэлхийн улс төр, эдийн засагт тектоник шилжилт үүсээд байгаа энэ цаг үед гадаад, дотоод олон нөхцөл байдлын улмаас багагүй сорилт бэрхшээл тулгарсан нэгэн оныг үдэж, шинэ 2023 онтой золголоо. Бэрхшээл сорилт нэг талаас шинэ боломж болж, цаг алдалгүй ашиглаж, ирээдүйг харсан шинэ алхмуудыг заавал хийх түүхэн цаг үе тохиогоод байна. Улс орны хэмжээнд нэн тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, оновчтой шийдэл олж, гарц гаргалгааг олохоор зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар УИХ тогтоол гаргасан. Үүний тулд эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, улс төр, бизнес, эдийн засгийн хүрээнийхэнтэй асуудлыг шүүн хэлэлцэх нь зүйтэй.

 

Улс төр, засаглалын тогтолцооны гажуудал, төрийн албаны чадавхын сулрал, албан хаагчдын хариуцлага, ёсзүйн доройтол нийгмийг хамарсан эмзэг асуудал болоод байна. Баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэг, нийгмийн тэгш бус байдал, орлого амьдралын эрс ялгаа, ажилгүйдэл, ядуурал иргэдийг бухимдуулж байна. Эдийн засгийн оновчгүй бодлого, хэт төвлөрөл, орчны бохирдол, түгжрэл гэх мэт олон жил хуримтлагдсан асуудлуудыг засаж сайжрулах цаг нэгэнт болсон.  Хөгжлийг гацааж, ирээдүйг сүүдэртүүлж, иргэдийг бухимдуулж байгаа гаж үзэгдлүүдийг цэвэрлэхгүйгээр цаашаа явахгүй” гэдгийг хэллээ.

 

Эрдэмтэн судлаачид

 

  1. Улс төр, засаглалын харилцааны тулгамдсан асуудлууд

  2. Хариуцлагын  тогтолцоо, шударга ёсны хүсэмжлэл

  3. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах нь

  4. Баялгийн сан, шударга хүртээмжтэй хуваарилалт гэсэн дөрвөн багц сэдвээр хэлэлцэж ярилцах юм.

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Шилжилтийн үед эрх мэдэл, мэдээлэлд ойрхон байсан хэдхэн хүний гарт нийгмийн баялаг шударга бусаар төвлөрч, уул уурхай тойрсон улс төр, хууль хяналтын байгууллага, эдийн засгийн бүлэглэл бий болж, орлогын тэгш бус байдал гүнзгийрч, хэт тогтворгүй засаглал үүсэж, урт хугацааны хөгжлийн бодлого алдагдаж, авлига хээл хахууль бүх шатанд гүнзгийрсэн байна.

 

 

Ардчилсан засаглалын гажуудал, төрийн эрх мэдлийн хуваарилалт, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналтгүй байдал нь өнөөдрийн нийгмийг бүтээсэнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

 

Нийгэм, эдийн засгийн хөдөлгөгч хүч болж, төрд дуу хоолойгоо хүргэж, эрх ашгаа хамгаалдаг нийгмийн хамгийн хариуцлагатай хэсэг болох дундаж давхарга улам бүр нимгэрч, орлогын тэгш бус байдал гүнзгийрч, баян ядуугийн ялгаа улам нэмэгдсээр байна.

 

Манай улсын нийт хүн амын 1/3 нь ядууралд нэрвэгдэж, дундажаас доогуур давхарга нийт хүн амын 70 хувийг бүрдүүлж байна. Хадгаламж эзэмшигчдийн ердөө 3 хувь нь нийт хадгаламжийн 75 хувийг эзэмшдэг болжээ. Өндөр орлоготой иргэдийн хэрэглээ бага орлоготой иргэдийнхээс 5 дахин өндөр байна.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Залуучууд сайн байна, дэмжиж байгаа шүүү амжилт
2023-01-05
zochin:
terbymiin huis opisyydiig shalgaj huraaj tusuvt tuvluryylj tsalin tetgever halamjaa nemeechee luivarchdaa
2023-01-04
irgen:
odoo medee yu????hulgaichyydaa hyivald
2023-01-04
amar baysagalan minii duu erh medel baigaa deeree buyn bol gazriin dooroh baylagiig ard tumen ezemshuulj baij hulgai yduural halamj baihgui bolj cengliin manlaid huren shuu gazriin dooroh baylagt shunsan hulgaich nar baigaa cagt mongoliin zovlon duusahgui sariin 100myngaar arga ydan amidruulij yu hiinee herev baylagaasaa huvi hurtvel amidarliin chanar saijarch ta nariin tuuhen shiidver tuuhend buyan bolj ulden shuu
2023-01-04
Ardchilsan zasaglalin dampyyral geed diktatur togtoih ym uu. Za er ni tiish l yavj baigaa ym uu daa
2023-01-04
hjdhjdfhj:
Дундаж давхрагыг маш хурдан бүрдүүлэх арга хэмжээ авахгүй бол удахгүй та нар ,,,,,,
2023-01-04
mgl hyyhen:
MANiin hiisen ajil, 24 ond ta nariig gargahgui za
2023-01-04
БАЯЧУУДААС ТАТВАРА ИХ АВАЧЭЭ МАНГАРУУДА
2023-01-04
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-01-04
ухаарсан болов уу, худлаа сүржигнэж байж магадгүй
2023-01-04
Одоо гэнэт ухаарсан уу новшнууд минь. 2024 онд зайлаарай
2023-01-04
ухаарсан болов уу, худлаа сүржигнэж байж магадгүй
Одоо гэнэт ухаарсан уу новшнууд минь. 2024 онд зайлаарай
2023-01-04