Нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлын гарц шийдлийг хэлэлцэнэ

img

Өнөөдөр УИХ-ын байнгын хороод, ажлын хэсгүүд хуралдана. Мөн УИХ-ын Тамгын газраас нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг олох эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах аж.

 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих/

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

334 тоот

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

4

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

·Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.10.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

11.00

“Их засаг”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

·“Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·Бусад

13.30

“Үндсэн хууль”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Улсын Их Хурлын тамгын газар

·“Нийгэм, Улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

СЭТГЭГДЭЛ БИЧИХ