Өвөлжилтийн байдлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин "Агаарын бохирдол бүрдэхэд цаг уурын хүчин зүйл нөлөөтэй. 50 хувь нь хүний хүчин зүйл 50 хүн цаг уурын нөлөө гэж үзэж болно. Энэ өвөл олон жилийн дунджаас нэлээд хүйтэрсэн. Сүүлийн үед хялмаа их орж байна. Өвлийн улиралд дөрвөн уулын дунд хүйтэн агаар хургасан. Хүйтэн агаарыг түрж гаргах салхи гарахгүй байна. Улаанбаатар хотын экологийн даац хэтэрсэн. Энэ даацыг шийдэхгүй бол жилийн жилд л агаарын бохирдлын асуудал яригдана. Цаг агаарыг өөрчлөх ямар ч боломж байхгүй.
Хоёрдугаарт, нийт нутаг дэвсгэрийн 70 хувьд цасан бүрхүүл тогтсон. Цас тогтсон гэдэг нь өвлийн улиралд нар ээж байгаа ч цас нарны гэрлийн 95 хувийг буцааж ойлгодог. Иймээс 5-хан хувийн дулааныг авч байгаа учир хүйтэн хургаад байгаагийн гол шалтгаан юм. Нэгдүгээр сар ч олон жилийн дунджаас хүйтэн байна" гэсэн мэдээллийг өглөө.
П.ГОО