Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өвөлжилтийн байдлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл сонсож байна.
Энэ үеэр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Түүний зүгээс "Улаанбаатар хотын хэмжээнд нийт 185,8 км замын арчилгааг хариуцдаг. Өнөөдөр халтиргааг арилгахад уламжлалт буюу давс бодис цацаж байна. Энэ жил орж байгаа цасны хэмжээ их дандаа хоёр өдөр дамнаж орж байна. Одоогийн байдлаар 10 удаагийн цас орлоо.
Сүүлийн 4-5 жил Хот тохижилтын газарт техникийн шинэчлэлт хийгдээгүй. Давс бодис цацдаг 15 оросын Камаз машинтай. Эвдрэл ихтэй. Цаашид техникийн шинэчлэлт зайлшгүй хийх шаардлагатай байгаа. Хот тохижилтын газрын ажилнууд 840 мянган төгрөгийн цалинтай. Ажиллах хүчний дутагдалтай байна. Өглөө бүр 40-50 тонн давсыг цацаж байгаа. Өнөөдөр 208 тонн бодис, 119 тонн давсны үлдэгдэлтэй " гэлээ.
Уншиж байна |