Монголд зураг авалтаа хийсэн Payback цуврал энэ сард нээлтээ хийнэ
"Parasite" киногоороо нэр гарсан БНСУ-ын жүжигчин И Сон Гюний тоглож буй "Payback" олон ангит кино энэ сарын 6-нд нээлтээ хийх гэж байна.
БНСУ-ын SBS телевизийн бүтээл “Payback” киноны зураг авалтын зарим хэсгийг Монголд хийжээ. Ын Ён хэмээх эр Монголд үйл ажиллагаа явуулж, нутгийн иргэдтэй сайхан харилцаатай, их ашиг олон сайхан амьдарч байсан ч нэг өдөр БНСУ-аас ярьсны дараа нутаг буцаж, өөрт нь ачлалтай хандаж байсан хүндэт хүнийхээ өшөөг авахаар тэмцэл эхлүүлдэг аж.
Ын Ёны дүрд жүжигчин Ли Сон Гюн, генерал Пак Жун Гёны дүрд Сун Жэ Вон тогложээ. Тэднээс гадна Мүн Чэ Вон, Пак Хун, Ким Хон Фа зэрэг жүжигчид дүр бүтээсэн байна.
Киноны хамт олон, "И Сон Гюн нутгийн иргэдтэй яриа өрнүүлэхэд шаардлагатай монгол хэлийг сурахаас гадна зураг авалтад бэлтгэхийн тулд морь унах дасгал их хийсэн. Гэхдээ тэр маш сайн хийж байсан шүү. Хэдийгээр зураг авалтын хуваарь давчуу байсан ч амжилттай дуусгаж чадсан. Монголын үзэсгэлэнт байгаль, И Сон Гюний дүр төрхтэй үнэхээр сайн зохицож байсан" гэж сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ