Монголын уран нугараачид NBA-ийн талбайд үзүүлбэр үзүүллээ

Монголын уран нугараачид NBA-ийн талбайд үзүүлбэр үзүүллээ

Үндэсний сагсан бөмбөгийн холбоо ( NBA -National basketball association)-ны "Голден стэйт уорриорз" -"Атланта хоукс" багуудын өнөөдрийн /2023.01.03/  тоглолтыг NBA Asian Heritage night буюу "Азийн өв соёлын үдэш" нэртэйгээр зохион байгуулж байна. 

 

Тус хоёр багийн тоглолтын эхэнд монголын уран нугаралтын төвийн уран бүтээлчид үзүүлбэр үзүүлсэн юм. 


Энэ талаар тус төвийн цахим хуудаснаа “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар, Бэй Аэриагийн монголчуудын холбоо, Монгол уран нугаралтын төв хамтран сагсан бөмбөгөөр дамжуулан соёл урлагаа сурталчлах зорилгоор 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга баг “Golden State Warriors” багийн “Atlanta Hawks” багтай хийх тоглолтын салхийг хагалан, монгол уран нугаралтын гайхамшгийг дэлхийн сая сая хүмүүст үзүүлэх гэж байна. Түүхэн энэ үйл явдлын гэрч болохоор 100 гаруй тасалбарыг худалдан авсан монголчууддаа баярлалаа” хэмээв. 

 

 

Мөн тоглолт эхэлсэнийг зарлан, тоглолтын цан цохих хүндтэй үүргийг Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Ургамалцэцэг гүйцэтгэсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мягмар Цагаанбаатар:
Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг биз дээ. Маш зөв арга хэмжээ байна. асар олон хүний нүдийг бүлтийлгэж, амыг ангайлгансан нь баараггүй.
2023-01-03