Яармагийн замд осол гарч, нэг хүн бэртжээ

img

Яармагийн замд хоёр машин мөргөлдсөн осол гарч, нэг хүн бэртэж эмнэлэгт хүргэгджээ.

 

 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Яармагийн автозамд зам тээврийн осол гарч автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 01.02-ны өдрийн 09:15 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Форд” загварын автомашин, “Сонато-6” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, 22 настай иргэн Х-ын баруун хөл автомашины эд ангид хавчуулагдаж, шагай хэсгээр хугарсан байсныг 17 минут ажиллаж эсэн мэнд гарган НЯТТ-ийн эмчид хүлээлгэн өгчээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ