2023 оны тренд өнгө бол Viva Magenta
Америкийн “Pantone Color Institue” хүрээлэнгийн мэргэжилтнүүд энэ жилийн уур амьсгалыг тодорхойлох гол өнгийг зарлалаа. Энэ бол “Viva Magenta 18-1750” кодтой ягаан туяатай улаан өнгө юм.
Өнгө будгийн медиа салбарт нөлөөлөх нөлөөг судалдаг “Pantone Color Institute” хүрээлэнгээс анх удаа хиймэл оюун ухааны тусламжтай энэхүү тод ягаан туяатай улаан өнгөө олонд танилцуулсан юм.
“Pantone Color Institue” хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Леатрис Эйсеман хэлэхдээ, "Бид анх удаа хиймэл оюун ухаан ашииглаж энэхүү өнгийг гаргаж авсан нь биднийг шинэ алсын хараатай болгож чадсан.
"Viva Magenta" өнгө нь анх хүч чадалтай мөн итгэлтэй байдлыг илэрхийлсэн. Цаашлаад эрч хүчтэй, хүч чадлын шинэ дохиог харуулж бидэнд илүү өөдрөг ирээдүй байдаг гэдгийг илтгэсэн" хэмээн тайлбарласан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ