Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Төсөв батлагдаад хоёр сарын нүүр үзэж байхад хүүхдийн мөнгийг хэрхэн олгох аргачлал бэлэн болоогүй байна
2023-01-03

2023 оны төсвийн тухай хууль батлагдан гарснаас хойш хоёр сарын нүүр үзэж байна. Төсвийн тухай хуульд 2023 онд 891.8 мянган хүүхдэд сар бүр 100,000 төгрөгийн тэтгэмж олгох боломжтой байхаар тусгасан. Гэтэл үүнийг хэрхэн яаж олгох талаарх аргачлал өнөөдрийг хүртэл тодорхой болоогүй байна.  Энэ онд хүүхдийн мөнгийг өндөр орлоготой буюу 3,5 сая төгрөгөөс дээш өрхийн орлоготой айлд олгохгүй гэх мэдээлэл буй. Ихэнх иргэдийн зүгээс хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авах хүсэлтэй байгаа талаар учирлаж буй.  

 

 

Төсвийн хууль батлагдан гарсны дараахан Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг "Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй цаг үед өндөр орлоготой өрхүүд хүүхдийн мөнгөнөөс татгалзаад дэмжлэг хэрэгтэй өрхүүдэд олгохоор төсөвт тусгасан. Өрхийн орлоготой нь уялдуулж хүүхдийн мөнгө олгохтой холбоотой ХНХЯ-н дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажлын хэсгээс тодорхой аргачлал гаргаад нэг сарын 1-ээс хүүхдийн мөнгө олгогдоод эхэлнэ" хэмээн мэдэгдсэн.

 

Харин өнөөдөр 2023 оны нэгдүгээр сарын 3. ХНХЯ өнөөдрийг хүртэл хүүхдийн мөнгийг хэрхэн, яаж олгох талаар аргачлалаа гаргаагүй байгаа нь нийгэмд төөрөгдөл үүсгэх нөхцөл болж байна. Тодруулбал, өчигдөр буюу шинэ оны ажлын эхний өдөр нийгмийн сүлжээнд "Хүүхдийн мөнгө авах хүмүүс И-Баримт аппликейшн, И-Халамж системд хүсэлт гаргана" гэх мэдээлэл түгсэн. Гэвч дээрх бүртгэлээр хүүхдийн мөнгө олгогдох эсэх нь тодорхой бус байгаа талаар албаныхан тайлбар өгсөн юм. Ийнхүү төсвийн жил эхэлчихсэн энэ өдрүүдэд төсөв тусгагдсан арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх эсэх нь тодорхой бус байгаа асуудалд ХНХЯ дүгнэлт хийх хэрэгтэй юм.

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин