"Аватар-2" гурван долоо хоног дараалан "Box Office"-ийн жагсаалтыг тэргүүллээ

Найруулагч Жеймс Кэмероны бүтээл болох "The Way of Water” гурван долоо хоног дараалан амралтын өдрүүдэд Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ.

 

Мөн  "The Way of Water” кино гурван долоо хоног дараалан амралтын өдрүүдэд  “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлснээр 2022 онд тасалбарын борлуулалтаараа тэргүүлэх магадлалтай киноны нэгт ороод байгаа юм.


Энэхүү кино 2022 оны сүүлийн өдрүүд болон шинэ оны амралтын эхний өдөр Хойд Америкийн зах зээлд  63.4 сая ам.долларын тасалбар борлуулсан гэж “Walt Disney” мэдээллээ. Мөн хамгийн их орлого авчирч буй орнуудад  БНХАУ, БНСУ, Франц, БНЭУ, ХБНГУ багтаж байна. 

 

“Avatar-2” кино 2022 оны 12 дугаар сарын 16-нд нээлтээ хийснээс хойш олон улсын зах зээлээс 1.38 тэрбум ам.долларын орлого олсон байна.

 

Нэмж дуулгахад, Жеймс Камерон "Аватар" кино нь амжилтад хүрвэл хоёр дахь киног бүтээнэ гэж 2006 онд мэдэгдэж байлаа. Ингээд 2010 онд мэдэгдэл хийхдээ дахин хоёр кино хийхээр төлөвлөсөн, эхнийх нь 2014 онд гарна хэмээж байв. Гэвч усан дор зураг авах технологи шаардлагатай байсан зэргээс болоод төсөл хэрэгжих хугацаа хойшилж, 2017 оны наймдугаар сарын 15-ны өдөр урьдчилсан зураг авалтуудыг эхлэж байлаа. Дараа нь, мөн оны есдүгээр сард "Аватар-3"-ын зураг авалтыг хийж байв. "Аватар-2"-ын зураг авалт 2020 онд дууссан бөгөөд ийнхүү саатахад дэлхий дахиныг бүрхсэн цар тахал ихээхэн нөлөөлжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ