Сон Хе Кёгийн тоглосон "The Glory" цуврал гарсан даруйдаа шилдэг киноны тоонд оров

Netflix-ийн шинэхэн цуврал болох "The Glory" кино өнгөрсөн сарын 30-нд гарсан билээ. Тус кинонд Сон Хе Кё, Ли До Хюн, Пак Сун Хүн зэрэг жүжигчид гол дүр бүтээжээ. Киноны зохиолчоор алдарт Ким Юн Сок ажилласан байна.
"The Glory" цуврал нь үзэгчдийн хүртээл болоод дөрөв хоносон даруйдаа Netflix-ийн шилдэг үзэлттэй 10 киноны тавдугаарт жагссан байна. Тус цувралын эхний бүлэг нь 8 ангитай ба хоёрдугаар улирал нь гуравдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөсөн байна.
Киноны үйл явдалд, Сургуульд байхдаа дээрэлхүүлж сэтгэл санааны хувьд маш том гэмтэл авсан авсан охины тухай өгүүлнэ. Тэрбээр өөрийг нь дээрэлхдэг байсан хүүхдүүдээс өшөө авахын тулд нарийн төлөвлөгөө боловсруулдаг. Уг киноны зохиолч нь Descendants of the sun, Guardin зэрэг киног бичиж байсан Ким Юн Сок ажиллажээ.
Тэрбээр гол дүрийн жүжигчин Сон Хе Кё өдгөө 41 настай хэдий ч яг л 20 настай охин шиг залуу байна хэмээн олон нийт магтсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ