Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Д.Амарбаясгалан: Онцгой дэглэм тогтоодог бүрэн эрхийг УИХ-д олгоно
2023-01-02

УИХ дахь  МАН-ын бүлэг шинэ оны анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна. 

 

 

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нэгдүгээрт, цаг үеийн асуудлыг авч хэлэлцлээ. Үнийн өсөлт, нүүрсний хулгайтай тэмцэхэд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар авч хэлэлцлээ. Үнийн өсөлт импортоос хамаарч байна. Иймээс импортыг нээхэд онцгой анхаарал хандуулах ёстой гэсэн чиглэлд гишүүд санал нэгдсэн. Мөн нүүрсний хулгайг илрүүлэх хүрээнд Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа учраас ажлын хэсгүүд гарч ажиллахаар болсон. Цаашид томоохон бүтээн байгуулалтын асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцүүлдэг байх эрхзүйн орчныг бүрдүүлэхэд ёстой гэсэн асуудал дээр гишүүд санал нэгдсэн. 

 

Хоёрдугаарт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ хуулийн төслийг дэмжиж, засаж сайжруулах шаардлагатай учраас Ажлын хэсэг гарч ажиллахаар болсон" гэлээ. 

 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан "Монголын төрөөс ард иргэдийн шаардаж байгаа зүйл бол шударга ёс тогтоох, ард иргэдэд тэгш боломж олгох асуудлаар удаа дараа шаардлага тавьж байгаа. Иймээс Засгийн газар УИХ-тай хамтран үүсээд байгаа асуудлын учир шалтгааныг ард иргэдтэйгээ хамтран хэлэлцэж, гарц шийдлээ олж тогтоох ёстой. Ард иргэдийг бухимдуулаад байгаа авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг таслан зогсоох чиглэлд багц арга хэмжээг авч ажиллах нь бидний үүрэг юм. Авлига, хүнд суртал, ашиг сонирхлыг үүсгээд байгаа асуудал дээр УИХ, Засгийн газар хамтарсан ажлын хэсэг байгуулж, ажиллахаар боллоо. Мөн Онцгой дэглэм тогтоодог бүрэн эрхийг УИХ-д олгох хууль эрх зүйн орчныг өөрчлөх асуудлыг хөндсөн. Цаашид улс орны нийгэм эдийн засагт нөлөөлөл үзүүлж байгаа салбарт Онцгой дэглэм тогтоох  нь УИХ-ын эрх мэдэлд байлгадаг болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ" гэсэн юм. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Улаан балаар энэ хүнийхээ ярьсныг үнэн үү эсвэл худал уу гэх талаар МАН аа харицлагтай өндөр албан тушаалтан мэдэгдэл хийхгүй бол хүмүүсийн яриа их эвгүй болоод явчихлаа шүү. Иргэдийн банкны хөдгаламжийг хянадаг болж бгаа юмуу. Үнэн бол дэлхийн ямарч улсад байхгүй энэ бузар үйлдлээ зогсоогоорой.
2023-01-03
Иргэн:
Энэ хүн чаддаг, туршлагатай хүнд нь ажлаа өгөх нь улс оронд хэрэгтэй
2023-01-02
Одоо энэ нам мам үнэхээр утгаа алдлаа их хурлыг тараая дахин сонгууль явуулая
2023-01-02
Худал үнэн нь мэдэгдэхгүй олон долоон юм ярьж цаг битгий хожоод бай нүүрсний хулгайч нартаа хариуцлага тооц тэхгүй бол ард түмэн та нарыг хэзээ ч сонгохгүй лаазаа өшиглөөрэй
2023-01-02
Асуумж гэж үг байхгүй хятад хүн бичээ юу
2023-01-02
Асуумж гэж юу байдын хаанах хүн бэ
2023-01-02
Энэ улс төрчид бүгд хулгайч нар тиймээс нүүрсний хулгайг зарлахгүй байна. Хуучин улс төрчид бүгд хулгайч нар шүү. Дахиж сонгохгүй байх хэрэгтэй . Сонгуулийг 1 л өдөрт багтаж хийж олон хүний нүдэн дээр гараар тоолох хэрэгтэй. Г
2023-01-02
Монгол Ардын Намыг Хууль бус гэж зарлаад тараах хэрэгтэй
2023-01-02
Уих тарвал яасан.монголд нам хэрэггүй шүү
2023-01-02
МАШИНД АМАРЖСАН ЭМЭГТЭЙН ААВ: ЭМЧ НАР АСУУМЖ АСУУЖ, ХУГАЦАА АЛДСАНААС БОЛЖ ОХИН МИНЬ ХҮЙТЭН МАШИНД ТӨРЖ, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЛОО “Өргөө” амаржих газрын эмч нар хүнд суртал гаргасны улмаас 26 настай эмэгтэй автомашиндаа амаржсан гэх бичлэг цахим сүлжээнд цацагдаад байна. Энэ талаар автомашинд амаржсан эмэгтэй Б-ийн ааваас тодрууллаа. Тэрбээр “Миний охин Б нь Хан-Уул дүүрэгт амьдардаг. Харьяаллын дагуу “Өргөө” амаржих газар амжиржих ёстой. Арванхоёрдугаар сарын 31-нд гэнэт өвдөж, төрөх эмнэлэг рүү очсон байна лээ. Гэтэл жижүүрт гарч байсан эмч, сувилагч нар асуумж асууж, цаг хугацаа их алдсан байсан. Хүргэн маань “Энэ асуух асуумжаа дараа болъё. Хүүхдийн маань толгой цухуйчихаад байна шүү дээ” гэж хэлээд байхад тоогоогүй гэсэн. Охин маань нөхрийгөө тусламж дуудахаар явах хооронд хүйтэн машинд ганцаараа амаржсан байсан. Эмч нар хугацаа алдаагүй, түргэн шуурхай хандаж, асуумжаа дараа асуусан бол миний охин эрүүл, аюулгүй, дулаан газарт төрөх боломж байлаа. Охиныг маань төрсний дараа эмч нар хөнжилд ороогоод л хүйтэнд эмнэлэг рүү орсон байна лээ. Хөхөө өвлийн хүйтэнд дөнгөж төрөнгүүтээ эмнэлэг рүү нүцгэн шахуу гүйсэн хүүхэд маань ханиад хүрсэн байна. Нярай зээд маань тууралт өгч, эмнэлэгт ээжтэйгээ байгаа. Сэтгэл санаа нь хямарч, хэцүүхэн байдалтай байна. Ариутгал, халдваргүйтэл алдагдаж байна шүү дээ. Гомдолтой байна. Хүүхдүүдийн маань биеийн байдал зүгээр байгаасай гэж хүсэж байна. Охины маань ханиад улам хүндэрч, цээжээр нь хатгуулж байна гэнэ. Хатгаа авчихаагүй байгаасай л гэж хүсэж байна” гэлээ.
2023-01-02
Асуумж гэж үг байхгүй хятад хүн бичээ юу
Асуумж гэж юу байдын хаанах хүн бэ
Irgen:
Ajlaa uguu
2023-01-02
гарц хайж байна уу:
Намуудыг бүгдийг нь татан буулгаж улсын хэмжээнд 5 с илүүгүй нам байгуулах эрхийг олгож бүртгэх ижил үзэл баримтлалтай намыг давхардуулахгүй байх. гэхдээ үндсэн хуулиа хэрхэн хэлэлцэж батлахаас олон зүйл хамаарах байх
2023-01-02
Гарц хайж байна уу:
1. Монгол улсын үндсэн хуулийг дахин хэлэлцэж батлах /анхны үндсэн хууль баталдагтай адил төлөөлөгчдийг улс орон даяар шинээр сонгох түүнээс одоогийн УИХ-р хэлэлцэх биш. Тэр болтол УМХ ЗГ үүргээ гүйцэтгэж байх.
2023-01-02
Уншигч:
Одоо ч бараг онцгой дэглэм тогтоох аж ахуйн нэгж байхгүй болсон доо. Хэрэгцээ нь дууссан учир их хурал нэртэй хэрүүлийн алиманд шидэж өгөв өө гэж.
2023-01-02
2024 онд болох сонгуулийн дүнд ард түмэн дүнгээ тавьчихсан. Хуцалдахгүй зүгээр л зайлцгаа
2023-01-02
Ардчиллын жилүүдэд тэрбумтан болсон бүх хүмүүсийн хөрөнгө босгосон үйл ажиллагааг нарийвчлан шалгах хэрэгтэй. Зальт арга, хуулийн цоорхой ашиглахгүй л бол огцом хөрөгөжих ямар ч бололцоогүй ш дээ. Улс гаднаас авч байгаа зээлээ өөрийн тэрбумтнуудаас хүүгүйгээр, удаан хугацаатай зээлэх хэрэгтэй. Тэд нар монгол л юм бол улсдаа туслах ёстой. Үгүй бол хөрөнгийг нь хурааж Монголоос хөөх хэрэгтэй.
2023-01-02
Шаааал дэмий хуцалдсан муу ноход
2023-01-02