Тувагийн дуучин Сайнхо Намтчулак Монголд тоглолтоо дахин хийнэ

Тувагийн дуучин Сайнхо Намтчулак Монголд тоглолтоо дахин хийнэ



Монгол туургатны үнэт өв хөөмий, уртын дуу, хэл хуур зэрэг уламжлалт соёлыг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулан электро, дэйнс, техно хөгжмөөр уран бүтээлээ туурвидаг дуучин Сайнхо Намтчулак энэ сарын 4-нд монголын үзэгч сонсогчдод зориулсан "Irreversible vol4 with Sainkho" тоглолтоо хийх гэж байна. 


Тус тоглолтод урилгаар Something's brewing хамтлаг Сайнхотой хамтран түүний дуунуудаас бүрдсэн үзүүлбэр бэлдсэн  бол  Elastic Lights өөрсдийн уран бүтээлээ хүргэж,  шинэ залуу артист, DJ Odissey болон eid55558.55 хөгжмийн сэтээ толилуулах байна. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү тоглолтын гол онцлог илүү performance, DJ тоглолт  хэмээсэн бөгөөд “SAINKHO Ethno Tribal b.p.m” цомгоо бүрэн толилуулах байна. 

 

Тэрбээр өмнө нь  монголд 2013 онд бүрэн хэмжээний тоглолтоо анх хийж байсан ба энэ удаа хуучин болон шинэ уран бүтээлээсээ толилуулахаас гадна “Survival Songs Of Ene-Sai” хэмээх шинэхэн цомгоо танилцуулах юм.


Харгислалын театраас зохион байгуулж буй "Irreversible vol4 with Sainkho" хэмээх тус тоглолт нь 2023 оны нэгдүгээр сарын 4-нд "Arte club"-д болох аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Утга нь сайн хүү юмуу сайн уу хөө юмуу
2023-01-02