Монгол Улсын 2023 оны төсвийн хуулийн дагуу нийт хүүхдийн 91 хувьд нь 100 000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгоно. Иргэн та ehalamj.mn цахим систем рүү нэвтэрч, 2023 онд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ баталгаажуулна уу.
Өнгөрсөн онд хүүхдийн мөнгө авсан иргэд ч дахин хүсэлт илгээж, баталгаажуулах юм. Ингэхдээ 2023 оны бүх сарыг идэвхжүүлж, хүсэлтээ илгээнэ. Мөн шинээр мэндэлсэн хүүхдээ ч цахимаар бүртгүүлэх боломжтой.