Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
"ДЦС-уудын уур үүл болон тоосонцортой холилдсоноос агаарын чанар хэт муу харагдсан"
2023-01-02

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас шинэ оны эхний өдрийн цаг агаарын нөхцөл байдлын тухай мэдээлэл гаргажээ. 

 

 

Уг мэдээлэлд:

 

-2022 оны 12 дугаар сарын 31-ний шөнө болон 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот, нутгийн зүүн хэсгийг хамарч хур тунадас багатай өндрийн хүйтэн фронт дайрч өнгөрсний нөлөөгөөр даралтын орон 10 гПа-аар нэмэгдэж, агаарын температур өмнөх хоногоос Улаанбаатар хот орчимд 4-6 градусаар, нутгийн зүүн хэсгээр 5-10 градусаар хүйтэрч, салхи баруун хойноос 1-2,6 м/сек, инверсийн эрчим 8,8 dT/0С/, зузаан нь 360 метр болж нэмэгдсэн.

 

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн нутаг, Туул гол, Богд хан уул орчимд хялмаа ажиглагдаж, алсын барааны харагдацыг эрс бууруулсан байна.

 

Нөгөөтэйгүүр Богд- Хаан уулын салхины дээд талд байрлах ТЭЦ 3, ТЭЦ 4 цахилгаан станцуудын хөргөх цамхагийн оройгоос агаарт тасралтгүй хаягдаж буй усны уур нь салхины чиглэлийн дагуу нам өндрийн давхраат үүл болон агаар дахь тоосонцортой холилдсоноос тухайн орчинд агаарын чанар хэт муудсан мэт харагдуулсан байна.

 

2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 14,00 цагийн байдлаар Улаанбаатар хот дахь агаарын чанарын хяналт шинжилгээний автомат харуулуудын мэдээнээс үзэхэд агаарын чанар бага бохирдолттой түвшинд байсан байна гэжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Damdinjav Davaajav:
юу солиороод байгаа юм бэ?!
2023-01-03
Хуцжугайм шүү бас
2023-01-02
Иргэн:
Ард түмнээ уланд бүр түүнээс дорд үзсээр байгаад эргүү тэнэг гэж боддог болсон юм уу? Энэ эрх баригчид чинь. Харсаар байтал үнэртэж, ханиад хатгаа үүсгээд байгаа энэ бохирдол чинь бодит юм шүү.
2023-01-02
ядруухан тайлбар
2023-01-02