Ли Жон Сук: Тэр миний зүрх сэтгэлд байнга оршиж байсан

Солонгосын алдарт дуучин IU жүжигчин Ли Жон Сук нар албан ёсоор үерхэж, болзож буй талаар тэдний агентлагууд мэдэгдсэн билээ. Тэднийг дөрвөн сар орчим болзож байгаа талаар болон Зул сарын баярын амралтыг Японд хамтдаа өнгөрүүлсэн хэмээн "Dispatch" мэдээлсэн юм.
Энэхүү онцгой мэдээллийн дараагаар тус хоёр жүжигчин өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
Жүжигчин Ли Жон Сук "Нийтлэл уншаад та бүхэн их гайхсан байх. Би хориод насандаа түүнтэй учирч байсан юм. Юу ч гэмээр юм, шохоорхол гэдэг зүйлийг даваад миний хүрч чадахгүй зүйл шиг болж эхэлсэн. Удаан хугацааны турш найз гэж явж байгаад саяхан л ийм зүйл болчихсон. Би өөрийнхөөрөө хичээнгүйлэн амьдарч байхад тэр миний зүрх сэтгэлд байнга оршиж байдаг найз байсан. Найзын хувиар санаа зовоосон асуудлуудад хамтдаа шаналж, түшиг тулгуур минь болж байсан. Та бүхнийг дулаахан сэтгэлээр хүлээж аваасай гэж хүсэж байна. Шинэ оны мэнд хүргэе, үргэлж хайртай" гэв.
Харин IU “Өнөөдөр нийтлэл уншсан хүмүүсийн мэдэж байгаачлан би хүнтэй үерхэж байгаа. Удаан хугацааны турш хамтран зүтгэгч байсан хүнтэйгээ бие биенээ түшиж, үерхэж байгаа. Тэр урт хугацааны турш намайг сайн байна, мундаг байна гэж дэмждэг байсан. Бас надад чин сэтгэлээсээ урам зориг хайрлаж, итгэж болохуйц өхөөрдөм хүн байгаа юм. Үргэлж намайг анзаардаг UENA нар маань ойрд намайг жаргалтай байгааг анзаарсан байх. Түүний шалтгаан нь хажууд минь намайг магтаж өгдөг сайн хүн байгаатай холбоотой байх гэж бодож байна" хэмээсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ