Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ерөнхийлөгчийн хундагагүй үг буюу байгалийн баялгийг тэгш хүртээх амлалт
2023-01-02

Он солигдох мөчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандан баярын мэндчилгээ дэвшүүллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлэх сүүлчийнхээ жил ахмад настнуудын тэтгэврийг тэглэсэн. Тухайн үед Манай улс анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ хүртээж, ахмадуудын тэтгэврийн зээлийг Салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос тэглэж, зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгож байв. 

 

 


Үүнээс хойш он солигдох мөчид Ерөнхийлөгч юу амалж, юу тэглэх вэ гэх хүлээлт үүсдэг болсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд он солигдох мөчид хэлсэн үгэндээ "Баялагтаа эзэн монгол байхын тулд стратегийн орд газрууд болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд ард түмний хяналтыг тогтоож, ил тод, нээлттэй болгох ёстой. Мөн ард иргэддээ байгалийн баялгийнхаа зохих хувийг эзэмшүүлж, үр ашгийг нь шууд хүртдэг байх хууль эрх зүйн орчныг Улсын Их Хурал, Засгийн газар нэн даруй бүрдүүлж, бодит ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзэж байна" хэмээн онцоллоо.

 

Дөрвөн жилийн өмнө Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сан байгуулж, ард иргэддээ байгалийн баялгийн өгөөжийг хүртээмжтэй хуваарилахаар тусгасан. Өнгөрсөн хавар Засгийн газрын хуралдаанаар  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих "эрхийг олгосон".  Энэ хүрээнд Уул уурхайн яаман дээр ажлын хэсэг байгуулан хуулийн төслийг боловсруулж эхлээд байв. 

 

Тодруулбал, Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаанд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар зохицуулахаар төлөвлөсөн. Гэвч одоогоор хуулийн төслийг  УИХ-д өргөн бариагүй байна. Төрийн тэргүүний зүгээс байгалийн баялгийнхаа зохих хувийг эзэмшүүлж, үр ашгийг нь шууд хүртдэг байх хууль эрх зүйн орчныг Улсын Их Хурал, Засгийн газар нэн даруй бүрдүүлж, бодит ажил хэрэг болгохыг үүрэгдсэн. Тэгэхээр ирэх өдрүүдэд баялгийн сан байгуулахтай холбоотой асуудал хөндөгдөж, хуулийн төслийг УИХ-д өргөн барих нь ээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
30 жилийн турш дандаа хулгайч нар л албан тушаалд дэвшиж байсан шүү алт зэс нүүрс уран гээл зөндөө юмны хулгайч нар. Дахиж бүх улс төрчдийг сонгож болохгүй цаагуураа мафи үүсгэж алаан хядаан ч хийдэг
2023-01-02
& jiliin umnuh asuudlaar Huuk,Oyuk nariin hiisen aldaag suuliin 7 jiliin aldaag halhlah geh ni her undestei ve? kkk
2023-01-02
Хүүк та эх ороныхоо төлөө олигтой нэг юм хийчээч . Хулгайч нараа хуулийн өмнө аваачаач . Ганцаараа баян байгаад аз жаргал байхгүйшдээ. Олнтойгоо байвал хожим хойно гэрэл гэгээ үлдэнэ шүү
2023-01-02
Зочин:
Ерөнхийлөгч ямар ч буруугүй шүү малнуудаа
2023-01-02
ЗОЧИН:
Ямар инээдтэй тэнэгүүд вэ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРГИЙГ САЙН УНШДАА ЯАХААРАА ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЗҮХЭЭР БАЙГАА ХУЛГАЙЧУУД ВЭ ЖИНХЭНЭ МӨНГӨ АВЧИХСАН ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ ГАХАЙ ТОЛГОЙТОЙ НӨХДҮҮД АЛИА САЛБАДАЙ ЦОГТОО АХЛАГЧТАЙ НИЙГМИЙН ХОГНУУД
2023-01-02
татвар төлөлт:
Зах худалдааны төвийн бизнес эрхлэгчид юмныхаа үнийг 3-4 нугалж зардаг хирнээ байнга татвар төлөлгүй амьдарч явдаг. Доройтсон уу гэтэл үгүй харин ч ланд 200-г шинээр нь унаад д 3-5 шинэ өрөө байртай явдаг. тиймээс тэд нараас татвар, ялангуя НӨАТ-н татвараа ав. тэгэхгүй бол хэдхэн бизнес эрхлэгчээ дарамтласаар байх юм.
2023-01-02
зочин:
Зөвшилцөх санал гэсэн цаг хожсон зүйл ярьж байхаар баялагаа хуваарилж 30 гэр бүлийн татварыг огцом нэмээ ч. Одоо л ухаарч байгаа юм шиг ярих юм. Шууд л хийл дээ. Зарлиг хугацаатай гарга. Тогтолцооны хувьд ард нийтийн санал асуулга явуулая. Удаад байх юу байна.
2023-01-02
Гуцжугайм шүү энэ хүүрэнсүг
2023-01-02
НЭГ ИЙМ БАЛАЙ ЮМ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЦОН ХУЛГАЙЧАА БАРЬЖ ЧАДАХГҮЙ АРД ТҮМЭН НАМАЙГ ХАМГААЛНА ЭНЭ ТЭР ХУВИЙН ЗУРАГЧИН ШААЦАН ЮУ Ч ХИЙХГҮЙ БОЛ УДАХГҮЙ БУУХААРАА ТҮМНИЙ ШИВШИГ БОЛНО ГЭДГЭЭ МЭДЭХГҮЙ Л ДЭЭ
2023-01-02
Иргэн:
Төрд гарсан хулгайчууд худал ярьж хулхин дээр цэцэг ургуулсаар л байгаа шүү. Одоо жаахан хараад энэ хэвээрээ байх юм бол бүгдий нь хуу хөөж зайлуулцгаая.
2023-01-02
Зочин:
Юмны унэ тэнгэрт хадаж ард тумний амьдрал одор ирэх тусам л доройтож бна шуу дээ уунийг олж хараад арга хэмжээ авахгуй бол хавараастэмцэл болж магадгуй шуу дээбаялагыг ард тумэнд огно гэдэг бол маш зов шуу тэр 30 гэр булээссалгаад ард тумэнд огоорэй
2023-01-02
Зочин:
Эх орны баялагыг жинхэнэ эзэд нь огох нь маш зов шуу дээ одоо харах л улдлээ дээ амжилт
2023-01-02
Ажлын байр цалин хөлс авдаг байх хэрэгтэй бна тэгээд л нэг сан байгуулж ажилгүй эгэ ьэр гээд хэсэг хүмүүст зарцуулаад юун тэгш хүртээмж вэ болох вий хүүхдийн төлөө сан гээд л сүр болсон мөнгө хаана юу хийв
2023-01-02
Сайн л үг хэллээ. Үйл хэргийг нь харъя.
2023-01-02
Халамжаас хөдөлмөр эрхлэгч монголоо мартаагүй л байгаасай даа.:
Бас л халамж үнэртсэн юм хэлчихэв үү дээ
2023-01-02
ЗОЧИН:
НӨГӨӨ МАНАЙ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТЕЛЕВИЗИЙН ӨМНӨ СҮҮ БАРЬЖ ХУНДАГА ТУЛГАЧИХААД БУШУУХАН ЦААШАА ОЧООД КОНЬЯК ГУДАРЧ БАЙСАН ЮМ ГЭСЭН ТИЙМ Л ХУУРАМЧ БАГ ЗҮҮСЭН БУЗАР ШҮҮ
2023-01-02
& jiliin umnuh asuudlaar Huuk,Oyuk nariin hiisen aldaag suuliin 7 jiliin aldaag halhlah geh ni her undestei ve? kkk
zochin:
Хулгайч нараа л сайн цэвэрлэх хэрэгтэй байна.
2023-01-02
ЗОЧИН:
НӨГӨӨ МАНАЙ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТЕЛЕВИЗИЙН ӨМНӨ СҮҮ БАРЬЖ ХУНДАГА ТУЛГАЧИХААД БУШУУХАН ЦААШАА ОЧООД КОНЬЯК ГУДАРЧ БАЙСАН ЮМ ГЭСЭН ТИЙМ Л ХУУРАМЧ БАГ ЗҮҮСЭН БУЗАР ШҮҮ
Иргэдийн амьдрал хүнд болсон шүү ард иргэддээ дорвитой хувь хүртээхгүй бол өлссөн иргэд бослого тэмцэл бол ойрхон болжээ юмны үнэ тэнгэрт хадсан
2023-01-02