Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
МАН-ын цахим Бага хурал эхэллээ
2022-12-30

МАН-ын Бага хурал улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Хуралд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Бага хурлын 354 хүн оролцож байгаа юм. МАН-ын Бага хурлын II хуралдааныг нээж МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

 

 

Бага хурлын II хуралдааны даргаар Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, орлогч даргаар Удирдах зөвлөлийн гишүүн Г. Золзаяа, баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарыг гишүүдийн 100 хувийн саналаар сонгон тооллогын комиссын гишүүдийг баталлаа.

 

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бага хурлын гишүүдэд МАН-ын 30 дугаар Их хурлаас баталсан 15-р тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

 

МАН-ын 30 дугаар Их хурлаас баталсан 15-р тогтоолд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэх эрх зүйн хувьсгал, хүний эрхийг хангах, авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах ажлыг эрчимжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь заалтыг хэрэгжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангасан, олон намын тогтолцоот парламент ёсыг төгөлдөржүүлэх хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх, иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсний үндсэн дээр өөрчлөлт шинэчлэлт хийх ажлыг эрчимжүүлэхийг УИХ дахь МАН-ын бүлэг, МАН-ын Удирдах зөвлөлд даалгасан юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
BLANK ATM CARD, Whatsapp: +18033921735:
GET RICH WITH BLANK ATM CARD, Whatsapp: +18033921735 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so many testimony about how Dark Web Cyber hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich. {DARKWEBONLINEHACKERS@GMAIL.COM} I email them also and they sent me the blank atm card. I have use it to get 500,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. Dark Web is giving out the card just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of atm programmed card which runs in automatic mode. You can also contact them for the service below * Western Union/MoneyGram Transfer * Bank Transfer * PayPal / Skrill Transfer * Crypto Mining * CashApp Transfer * Bitcoin Loans * Recover Stolen/Missing Crypto/Funds/Assets Email: darkwebonlinehackers@gmail.com Text & Call or WhatsApp: +18033921735 WEBSITE: https://darkwebonlinehackers.com
2023-01-02
Иргэн:
ЖДҮ-ийн, Нүүрсний хулгайчууд, Хөгжлийн банк идсэн том гарын хулгайчууд цуглаж цааш юу идэхээ ярьж байгаа юм гэж ойлголоо.
2022-12-30
Эд нар яасан хятадаасаа ковид шаачих аа юу .Цахим болчихож .
2022-12-30
Үргэлжлэл:
Хүсвэл хувьсгал ч хийчих тохироо бүрдсэн авч олон нийт хувьсгалын зорилгод нэгдээгүйн дээр зохион байгуулагч найдвартай итгэлтэй хүчингүй тул гарц хайж буй! Харин нүүрсчид тийм хүчний баг зүүх вий!? Хуучин үе хулжсан ч, шинэ үеэ шилгээх хүсэлтэй оноо угтаж байгаа вий, тэд! Одоо төр баригчдаас иргэд хамтдаа хулгайчаа илрүүл, хулгайчаас сал, гол нь хулгайлсан бүхнийг буцааж ав гэж шаардаж байна! Хэрэв чадахгүй бол төрийн аль ч институцийг нүүрсчид "салгаад бутцохих" чадалтай! Угаасаа тэд "хуваа, захир!" системээр үй олон ЗГ-ын толгойг залгиж, тэр хэрээр хулгайгаа нууж баяжиж ирсэн! Бүгд нүүрсчдийг харж, мэдэж, захиалж, хүлээж байгаа! Харин төрийн институциуд нэгдмэл байж ард түмний захилгаар хулгайчдаа цэвэрлэх үү, эсвэл дүлэгнэсээр хамтдаа цэвэрлүүлэх үү гэдгээ сонгох цаг! Хэрэв үнэхээр ард түмний талд байгаа бол түүнийгээ айлгүй хэл! Нүүрсчид аймаар биш, ард түмнээс илүү айлгагч хүчин үгүй! Одоо Монголд хоёр л нам бий, нэгд МАН, хоёрт МАН доторх АН-руу салаалсан нүүрсчид! МАН де юре засаглаж байгаа, харин нүүрсчид де-факто засаглаж ирсэн! Гэхдээ тэд хуучнаараа засаглаж чадахгүй болсон, ард олон ч хуучнаараа хууртахаа байж! З0 жил "Алтан гадас", "МАНАН", "Оффшорчид", "Нүүрсчид" гэх мэтээр тэднийг янз бүрээр л нэрлэж ирсэн, төрд шүглэсэн энэ "хий үзэгдэл"-ээс салж байж МАН ч үлдэнэ, өнөөгийн эрх баригчид ч тэсч үлдэнэ, улс орон ч хямралаас гарна! Үүнийг ойлгож байгаагаа ил тод хэлээд ард түмэнтэй хамтарч ажиллавал шүү дээ! Үнэхээр нүүрсчиддээ барьцаалагдсан байгаа бол өөрсдөө гудманд гарч ирээд, иргэдтэйгээ хамт хувьсгал хийх ч боломж бий! Хэрэв ингэхийг хүсэхгүй, чадахгүй бол 2023 онд ИХ САЛХИ НИЖИГНЭН ХӨДӨЛТҮГЭЙ!!!
2022-12-30
Авиан Баатархуяг:
Эрх баригчдад цэцэг бус шүүр!!! Он дууслаа! Гэвч... Оны төгсгөлд нийтийг хамарсан хамгийн урт жагсаал үргэлжилж, тэднээс хонжоо хайгчид ил, далд өчнөөн хор найруулсан! Ялангуяа нүүрсчид илрэхгүйн тулд мөнгөөрөө түрж ч үзсэн! Олонхи органикаараа жагссан учраас, гол нь нүүрсний хулгайг илрүүлэх шаардлагадаа хатуу байсан учраас жагсаалын толгойг тэд эргүүлж чадалгүй алдчихсан. Тэд цог үлээлцсэн, гэвч салхи тэдний эсрэг эргэсэн! Гэхдээ нүүрсчид зогсох болоогүй, хүчээ бүлэглэж, мөнгөө хуримтлуулж, мултрах аргаа хайсаар л байна. Тэд УИХ-д бий, ЗГ-т ч бий, ЕТГ-д бий, төрийн бүх шатны байгууллагад язганаж, бүр энд бидний дэргэд сошлд нэр нүүрээ нуугаад, баг зүүгээд иргэдийн сэтгэлзүйгээр тоглоод байж л байна! Улс орныг улстөрийн ужгирсан хямрал руу түлхчихвэл нүүрсчидтэй мантай болж, үймж бужигнаад мартагдана гэж тэд тооцож буй! Хэрэв нүүрсний хулгай мартагдвал зэс, алт, олон төрлийн ашигт малтмал, бүр давсны хулгай мартагдана! Сонголтын алдаа, нүүрсчдийн "хайсан" болсон, гарзгүй тэнэгүүдийн цуглаан болсон 76- г зайлуулах хүслэн бүгдэд байвч хулгайчууд мултраад алдагдах учраас болгоомжлоод нийтээрээ түр бодож байгаа үе шүү дээ! Зохион байгуулалттай цөөнх зохион байгуулалтгүй олонхио дагуулахын үлгэрээр нүүрсчид ажиллахыг хүсэвч галт тэрэг хөдөлсөн! Одоо нүүрсчид "УИХ-ЗГ", "УИХ-Ерөнхийлөгч" эсвэл "ЗГ-Ерөнхийлөгчийн институци" хооронд, эсвэл аль нэг институцийг нь ард түмэнтэй хагаралдуулж яс хаяж, тогтворгүй байдал үүсгэхийн тулд нийгмийн сэтгэлзүйг тогтворгүй байдалд хадгалахыг чармайн ажилласаар л байна! Ерөнхийлөгчийн институц намын генсекийн солих тухай цуурхлыг няцааж, залуу үеэ дэмжих хандлага гаргасан тул Хүкийг хамгийн хүчтэй "балбаж" байна. Хулгайчаа хамтдаа барихын тулд олон нийт ЗГ-т харьцангуй зөөлөн хандаж байна! Ийм эргүүлэгт орсон Монголчууд ээдрээг тайлахаар "бодож" буй!
2022-12-30