УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал гаргаж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Биржийн тухай хуулийг дагаж гарах тогтоолыг хойшлуулах саналтай байна. Энэ тогтоол дээр Иргэдийн 1072 хувьцааг эргэлтэд оруулах, Эрдэнэс Тавантолгойг Хөрөнгийн биржид бүртгүүлэх тухай. Өнгөрсөн долоо хоногт Хөрөнгийн биржийг хувьчлах ажлыг эхлүүлчихлээ. Гаргаж байгаа хувьцааны 80 хувь нь стратегийн хөрөнгө оруулагчид авчихаж байгаа юм шиг байна. Дээр нь Уул уурхайн Биржийн тухай хууль гэж гаргаад уул уурхайн асуудлыг нэгтгээд авчихна байна. Одоо дээр Тавантолгойг хувьчлахыг хүсэж байна. Эрдэнэс Тавантолгойг хувьчлахыг хүсэж байгаа байхгүй юу? Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд баярлалаа. Монголын экспортын орлогын 50 хувийг бүрдүүлж байгаа компанийг нэг хоёр гэр бүл авч болохгүй. Энэ компани чинь ногдол ашиг 2018, 2019 онд гарсан. Иргэдэд 700 тэрбум төгрөг очих ёстой байсан. Тэрнийг иргэдээсээ асуухгүй төмөр зам руу оруулсан. Хэрэв 1072 хувьцааг эргэлтэд оруулна гэж байгаа бол төмөр замд орсон хувийг шийдэх ёстой.
Уншиж байна |