Коронавируст халдварын тархалт болон томуу томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "51 дүгээр долоо хоногт коронавируст халдварын тохиолдын тоо 221 бүртгэгдсэн байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлт. Коронавируст халдварын тохиолдын тоо буурч байна. Харин томуу томуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд алаг цоог байна" гэлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр "Амьсгалын замын синцитиал вирус 0-4 насны хүүхдийн өвчлөлийн зонхилох шалтгаан болж байна. Энэ вирус нь богино хугацаанд уушигны доод замыг гэмтээж хатгаа болж хүндэрдэг. Ийм учраас манай ард хүүхдүүдээ дулаан хувцаслаж, насанд нь тохирсон хоолоор хооллох, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалт хийх, нийтийн дунд хүүхдүүдийг авч явахгүй байх нь чухал.
Илэрч байгаа шинж тэмдэг:
Богино хугацаанд өндөр халуурч байна
Ханиалгах
Хоолой бачуурах
Уушиг гэмтсэн тохиолдолд амьсгаадах, амьсгалын дутагдлын шинжүүд гарч байна.
Амьсгалын замын синцитиал вирусаар өвдсөн хүүхэд богино хугацаанд хүндэрч байгаа учраас эмчид хандаж, эмчийн зааврын дагуу асаргаа сувилгаа, эмчилгээг хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д томуу томуу төст өвчнөөр 198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүдийн 20 орчим хувь нь уушигны хатгаагаар хүндэрсэн. Эрчимт эмчилгээний тасагт өнөөдрийн байдлаар 9 хүүхэд эмчлүүлж байна" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |