Дэлхийн хөлбөмбөгийн гурван удаагийн аварга Пеле таалал төгссөнтэй холбоотойгоор Бразилд гурван өдрийн гашуудал зарлажээ. Энэ талаар тус улсын засгийн газрын албан ёсны сайт дээр мэдээлсэн байна.
"Эдсон Арантис ду Насименту таалал төгссөнтэй холбоотойгоор энэхүү зарлиг нийтлэгдсэн өдрөөс эхлэн гурван өдрийн туршид үндэсний хэмжээний гашуудал зарлаж байна" хэмээн өгүүлжээ.
Пеле 12 дугаар сарын 29-ний өдөр Бразилын Сан-Паулу дахь хувийн эмнэлэгт таалал төгссөн юм. Пелетэй салах ёс хийх ёслол нэгдүгээр сарын хоёрны өдөр "Сантос" клубийн цэнгэлдэх хүрээлэнд болох аж. Улмаар нэгдүгээр сарын гуравны өдөр Экуменикийн оршуулгын газарт оршуулах юм байна.
ХӨЛБӨМБӨГИЙН ДОМОГ ТЭНГЭРТ ХАЛИВ
Бүх цаг үеийн хамгийн аугаа тоглогчид тооцогддог Пеле таалал төгсжээ. Тэрээр 82 насандаа хорт хавдрын улмаас таалал төгссөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Английн шигшээ, "Манчестер Юнайтед"-ын ахлагч асан Бобби Чарльтон "Хөлбөмбөгийг Пелед зориулан бий болгосон" хэмээн нэгэнтээ өгүүлж байв. Үнэхээр ч спортын тайлбарлагч, хөгжөөн дэмжигчдийн хувьд Пеле хөлбөмбөгийг илэрхийлэх хамгийн тод томруун жишээ, түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч байв. Тэрээр тамирчин төдийгүй экологи, ядуусын амьдралыг сайжруулахын төлөө тэмцдэг олон нийтийн зүтгэлтэн байв. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...
Г.Бямбасүрэн
Уншиж байна |