Хятадад сүүлийн үед коронавирусийн халдвар эрс нэмэгдэж байгаа ч хязгаарлалтаа цуцалж, улмаар ирэх сарын наймны өдрөөс эхлэн хилээ нээхээр болсон юм. Хил нээх шийдвэр гаргасан өдрөөс л хятадууд гадаад аялал, тийз захиалах нь огцом нэмэгдсэн энэ үед бусад улс орнууд Хятадаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэрэмжлэн, тусгай журам нэвтрүүлж эхлээд байна.
Энэ удаад Итали улс БНХАУ-аас ирэх хүмүүсийг коронавирусийн шинжилгээнд зайлшгүй хамруулахаар болсны дээр Европын холбоонд хандан ийм журам нэвтрүүлэхийг уриалсан байна. Энэ нь вирустэй үр дүнтэй тэмцэхэд нэн чухал гэж Италийн Ерөнхий сайд Жорж Мелони мэдэгджээ. Түүний өгүүлснээр, хятад жуулчдын дунд халдварлах чадвар өндөртэй омикрон штаммын халдвар ихээхэн бүртгэгдэж байгаа гэнэ.
Түүнчлэн Чех улс Европын холбооны төвшинд Хятадын жуулчидтай холбоотой эрсдэлийг хэлэлцэх санаачилга гаргасан байна. Одоогоор Тайвань, Энэтхэг, Япон улс хятад жуулчдаас зайлшгүй шинжилэгэ авах журмыг нэвтгрүүлээд байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |