Нүүрсний хулгайтай холбоотой иргэдийн эсэргүүцлээс үүдэн эрх баригч хүчний Бага хурлын тов хойшлуулсан. Тэгвэл тов нь тодорхойгүй байсан Бага хурлаа МАН-ынхан өнөөдөр цахимаар хуралдуулахаар болсон байна.
Нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй байдлаас үүдэн эрх баригч хүчний нэр хүнд өдрөөс өдөрт унаж буй. Үүнийг тодотгох нэгэн жишээ бол өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд барилдаан үзэхээр бөхийн өргөөнд орж ирэхэд, үзэгчид эсэргүүцлээ илэрхийлсэн.
Улстөрчид эрх мэдэл бүхий хүмүүс өөрсдөө давуу байдал бий болгож, их хэмжээний ашиг орлогыг нүүрсний орлогоос завшсан байж магадгүй нөхцөл байдал үүссэн. Үүнд улс орон даяараа эсэргүүцлээ илэрхийлж, иргэд Сүхбаатарын талбайд 20 гаруй хоног жагссан. Тэгвэл эрх баригчид цахим хурал хийх нь. Өнөөдөр эрх баригчид намын даргын илтгэл, тайлан зэргийг сонсохоор төлөвлөсөн байна. Ийнхүү эрх баригч хүчин оны төгсгөлд алдаа оноогоо дүгнэх нь ээ.
П.ГОО