ОХУ Укрианд дайн өдүүлснээс хойш Украинд Зөвлөлт, Оросын түүхтэй холбоотой гудамж талбайн нэрийг өөрчилж, хөшөө дурсгалыг буулгаж, сурах бичгээс Орос, Зөвлөлтийн зохиолчдын бүтээлийг хасаж эхэлсэн. Энэ удаад Одесс хотод Екатерина хатан хаан, жанжин Суворов нарын хөшөөг буулгажээ.
Коммерсант агентлагийн мэдээлснээр, Одесс хотод лхагва гарагийн шөнө Екатеринагийн талбай дахь хатан хаан II Екатеринагийн хөшөө, Котовск суурин дахь генералиссимус Александр Суворов нарын хөшөөг буулгасан байна.
II Екатеринагийн хөшөөг Одесс хотод 1900 онд босгож байжээ. 1920 онд энэ хөшөөг буулгаж байсан ч 2007 онд эргүүлэн босгож байсан аж. Харин Александр Суворовын хөшөөг 2012 онд энэ хотод босгож байжээ.
Г.Бямбасүрэн