Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр энэ дэвшилтэт аргыг хүний амьдралын төрөл бүрийн салбарт хэрэглэсээр байна. Хамгийн сүүлд гэхэд л Хонконгт хиймэл оюун ухааны гаргасан хувцас загваруудыг танилцуулжээ.
SCMP сонины мэдээлснээр, Хонконгт болсон Fashion X Ai загварын үзүүлбэрийн үеэр AiDA программын боловсруулсан 80 загварыг олон нийтэд танилцуулжээ. Энэ программыг Хонконгийн AiDLab-ийн аспирант, эрдэмтэд бүтээсэн байна. Компанийн ерөнхий захирал Кэлвин Воны өгүүлснээр, энэ программ нь загвар зохион бүтээгчдэд зориулсан "туслах багаж"-ийн үүрэг гүйцэтгэдэг аж.
AiDA программ хувцасны эсгүүр, материал, өнгөний хослолыг оруулж, загвар зохион бүтээгчид хүссэнээрээ өөрчилснөөр хувцас загвар бэлэн болдог байна. Энэ программ ердөө 10 секундийн дотор 10 гаруй загварын эхийг гаргаж чаддаг нь цаг ихээхэн хэмнэдэг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |