Хятадад задгай тэнгист хөвөгч цахилгаан станц бүтээхээр болжээ. Хятадын анхны, дэлхийд томоохонд тооцогдох далайн салхины эрчим хүчний төслийг эхлүүлэх ёслол 12 дугаар сарын 26-ны өдөр болсон байна.
Синхуа агентлагийн мэдээлснээр, хөвөгч салхин станцыг Хайнань арлын эргээс 22 км зайд, Power China компани байгуулах аж. Төслийн нрийт хүчин чадал 1 сая кВт, жилд дунджаар 4 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч боловсруулах чадалтай байхаар тооцоолжээ.
Хөвөгч цахилгаан станцыг 160 кв.м талбайд барих бөгөөд эхний ээлж нь 2025 он гэхэд баригдаж дуусах аж. Төслийн эхний ээлжинд 12 хөвөгч салхин турбинийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |