Украин ирэх онд аюулгүй байдлаа хангах хүчний бэлтгэл хийж байгаа бөгөөд 2023 он шийдвэрлэх он болно гэж үзэж байгаагаа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский илэрхийлжээ.
"Ирэх жил шийдвэрлэх он болно. Өвөл ямар эрсдэл гарахыг ойлгож байна, хавар юу хийхээ ч ойлгож байгаа, тэгэхээр батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбар бүхэлд нь ямар үр дүнд хүрэх ёстойгоо ч ойлгож байна" хэмээн Зеленский мягмар гарагт ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.
Түүнчлэн энэ долоо хоног улс төрийн талаас чухал гэдгийг онцлоод, Украины дотоод болон гадаад нөхцөл байдлын талаар Дээд радад тун удахгүй илтгэл тавина хэмээн мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн