Дайчилгааны хүрээнд Украин дахь байлдааны ажиллагаанд оролцуулахаар илгээж буй Оросын цэргүүдэд үрийн шингэнээ үнэ төлбөргүйгээр хөлдөөлгөн хадгалуулах эрх олгохоор болжээ. Энэ талаар Оросын ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Украин дахь байлдааны ажиллагаанд оролцож байгаа ОХУ-ын иргэдэд зориулсан генетикийн материалыг үнэ төлбөргүй хадгалах газар байгуулах саналыг "Оросын өмгөөлөгчдийн холбоо"-ны Ерөнхийлөгч Игорь Трунов гаргасан бөгөөд энэ саналыг Оросын Эрүүл мэндийн яам хүлээн авсан гэнэ. Ингэснээр "цэргийн тусгай ажиллагаа"-нд оролцохоор дайчлагдсан иргэдийн үрийн шингэнийг хөлдөөн, хадгалах үнэ төлбөргүй үйлчилгээг 2022-2024 оны хооронд үзүүлэхээр болсон байна. Цаашлаад дайчлагдсан эрчүүдийн ар гэрийнхэн энэ хөлдөөсөн биоматериалыг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй ашиглах боломжтой болох аж.
Эргэн сануулахад, Оросын Ерөнхийлөгч Владимигр Путин есдүгээр сард зарласан хэсэгчилсэн дайчилгааны хүрээнд 300 мянган хүн дайчлагдсан гэж тус улсын эрх баригчид мэдэгддэг ч бодит байдал дээр хавьгүй их хүн дайчлагдсан гэж шинжээчид үздэг юм. Мөн энэ дайчилгааг зарлах үед олон зуун мянган эр эх орноосоо дүрвэж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |