ОХУ-ын Номхон далайн флот болон Хятадын Тэнгисийн цэргийн хүчний байлдааны хөлөг онгоцууд "Тэнгисийн хамтын ажиллагаа-2022" сургуулилалтаа дуусгажээ. Энэ сургуулилалтын үеэр тэнгисийн цэргүүд барьцаалагдсан хөлөг онгоцыг чөлөөлөх бэлтгэл хийж, тэнгист аврах ажиллагааг боловсруулан, холбоо харилцааны бэлтгэл хийсэн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлснийг Коммерсант мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, сургуулилалтын үеэр артиллерийн буудлага хийсний дээр зенит пуужингаар бай онох сургуулилалт хийжээ. Нийтдээ 10 гаруй байлдааны бэлтгэл хийсэн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.
"Тэнгисийн хамтын ажиллагаа-2022" сургуулилалт 12 дугаар сарын 21-27 -ны хооронд Дорнод Хятадын тэнгист болсон юм. Энэ сургуулилалтад Оросын талаас Номхон далайн флотын хөлөг онгоцууд оролцсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |