Жүжигчин Чо Хе Жун жингээ хасаж, удаан хугацааны дараа олны өмнө гарч ирэв

БНСУ-ын хөнгөн хайрын цуврал болох "Хүндийн өргөлтийн дагина Ким Буг Жү" тухайн цаг үедээ царайлаг гол дүрийн жүжигчидтэй мөн хүндийн спортын төрлийг гэгээлгээр олонд таниулж өгсөн хэмээн үзэгчдийн сайшаалыг хүртээд байсан билээ.
Тус киноны туслах дүрд тоглосон эгдүүтэй Нанхи буюу Чо Хе Жун саяхан инстаграмдаа өөр нэгэн төрхөөр эргэн иржээ.
Жүжигчин Чо Хе Жун нь MBC-ийн 2016-2017 онд хит болж байсан "Хүнийн өргөлтийн дагина Ким Бог Жу" киноны Жүн Нанхи дүрээрээ олонд танигдсан нэгэн билээ. Мөн 2022 оны эхээр 'Our Blues' драмад тоглож чадварлаг жүжигчин гэдгээ баталсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ