Коронавирусийн халдвар тархахтай тэмцэх зорилгоор Хятадаас ирэх зорчигчидтой холбоотой урьдчилан сэргийлэх шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудлыг АНУ-ын эрх баригчид хэлэлцэж байгаа гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
"Хятадад халдварт өвчин эрс өссөнд Америкийн засгийн газар санаа зовниж, БНХАУ-ын тал вирусийн тархалтын талаар өгч буй мэдээллийн ил тод байдалтай холбоотой асуудлыг хөндсөн" гэж Блүмберг агентлаг онцолсон байна.
Хятад улс хорио цээрээ цуцалж, ирэх сард хилээ нээхээр болсонтой холбоотойгоор Япон улс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон. АНУ ч мөн Японы жишгээр халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд зохих журам боловсруулах асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
БНХАУ ХИЛЭЭ НЭЭХЭЭР БОЛЖ, ЗАРИМ ОРОН ХЯТАДААС ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВАХ ЖУРМАА ЧАНГАТГАВ
Хятадын эрх баригчид ковидтой холбоотой хязгаарлалтуудыг эрс сулруулсны дараа Хятадын оршин суугчид онгоцны тийз болон гадаад аяллын тасалбаруудыг худалдаж авах нь огцом нэмэгдсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...
Г.Бямбасүрэн
Уншиж байна |