Оросын хууль тогтоох байгууллагын гишүүд дундаас хамгийн чинээлэгт тооцогддог Павел Антов Энэтхэгт учир битүүлгээр амиа алдсан талаар New Delhi сонин мэдээлжээ. Түүний цогцосыг зочид буудлын гаднаас олсон байна.
Оросын Shot Телеграм хуудсын мэдээлснээр, тэрбумтан Антовын цогцосыг Райагада мужид байх зочид буудлын цонхны дор цусанд хутгалдсан байхыг олсон гэнэ. Тэрбээр энэ зочид буудалд 65 насныхаа ойг тэмдэглэж байсан аж. Павел Антов буудлын гуравдугаар давхрын цонхноос унасан гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.
Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, Павел Антов гурван хүний хамт 65 насныхаа ойг тэмдэглэхээр Энэтхэгийг зорьсон аж.
Тэд зочид буудалд төрсөн өдөр тэмдэглэсний дараа буудлын өрөөнөөс Антовын найз архины хоосон шилнүүдийн дунд ухаангүй хэвтэж байхыг олсон байна. Түүнийг эмнэлэгт хүргэх замд тэрбээр мөн нас баржээ. Үүнээс хэсэг хугацааны дараа Антовын цогцосыг олсон байна. Антов найзынхаа үхлээс болж хямран, улмаар амиа хорлосон байж болзошгүй гэж Энэтхэгийн цагдаагийнхан таамаглаж байгаа гэнэ.
Павел Антов Оросын Владимирск мужийн хууль тогтоох хурлын депатута, "Владимирский стандарт" группийн дэд ерөнхийлөгч юм. 2018 онд Forbes сэтгүүл түүний орлогыг 10 тэрбум рубль хэмээн үнэлж байв. Тухайн үед Антов Оросын хамгийн чинээлэг депутат болон албан тушаалтнуудын жагсаалтыг тэргүүлж байжээ.
УКРАИН ДАХЬ ДАЙН БА ОРОСЫН ТОП-МЕНЕЖЕРҮҮДИЙН ҮХЭЛ
ОХУ Украинд дайн өдүүлсний дараагаас л Оросын томоохон газрын тос, хийн компаниудад өмнө нь удирдах албан тушаал хашиж байсан болон ажил албаа үргэлжлүүлж байсан хүмүүс гэнэт л нас барсан тохиолдол бишгүй гарсан юм. Хамгийн сүүлд гэхэд л "Лукойл" газрын тосны компанийн захирлуудын зөвлөлийн дарга, 68 настай Равиль Маганов эмнэлгийн цонхоор унаж амиа алдсан талаар бид гадаадын агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар мэдээлж байлаа. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...
Г.Бямбасүрэн
Уншиж байна |