ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Узбекистанд ханиадны сиропон эмнээс хордож олон хүүхэд нас баржээ
2022-12-28

Узбекистанд улирлын томууг эмчлэх сиропон эм уусны улмаас 18 хүүхэд нас барсантай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Комсомольская правда сонин мэдээлжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэгийн Marion Biotech компанийн үйлдвэрлэсэн "Док-1Макс" сиропон эмийн найрлагад этиленгликоль гэх хорт бодис агуулагдсан байсан нь 18 хүүхэд хордож нас барах шалтгаан болсон гэдгийг шинжээчид тогтоосон байна. 

 

Тиймээс Энэтхэгийн энэ эмийг импортолдог Узбекиийн компани , "Эм бэлдмэлийн стандартчлалын эрдэм шинжилгээний төв"-ийн холбогдох  албан тушаалтнуудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэд одоо урьдчилан саатуулах төвд хоригдож байгаа бөгөөд эм бэлдмэл борлуулах журмыг зөрчсөн гэсэн заалтаар 15 хүртэлх жилийн хорих ял сонсож болзошгүй гэнэ. Мөн олон хүүхдийн аминд хүрсэн "Док-1Макс" эмийг Узбекистан даяар бүх эмийн сангуудаас эргүүлэн татжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин