Монгол охин БНСУ-ын шүдний техникчийн шалгалтад тэнцжээ

img

БНСУ-ын Хойд Кёнсон мужийн "Гимчон" Их Сургуулийн 23 настай монгол оюутан Д.Номин-Эрдэнэ Солонгос улсын шүдний техникчийн улсын шалгалтад тэнцсэн тухай Солонгос хэвлэл мэдээллийн сайт онцлоод байна. 

 

Тэрбээр Гимчон их сургуулийн шүдний инженерийн чиглэлээр дөрөв дэх жилдээ суралцаж буй Пак Шин-ок (64, эмэгтэй)  болон Д.Номин Эрдэнэ (23 настай, Монгол охин) нар  "Шүдний техникчийн улсын 50 дахь удаагийн шалгалт"-д тэнцсэн амжилт гаргажээ. 

 

 

БНСУ-ын Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн шалгалтын хүрээлэнгээс явуулдаг шүдний техникчдэд зориулсан үндэсний шалгалт нь шүд, амны хөндийн чиглэлээр өндөр түвшний мэдлэг, шүдний протез, гажиг заслын хэрэгсэл үйлдвэрлэх зэрэг өндөр түвшний мэргэшсэн хүмүүсийн дундах шалгалт аж. 

 

 

Монголоос ирсэн гадаад оюутан Д.Номин-Эрдэнэ:  "Шүдний техникч болох мөрөөдлөө биелүүлэхээр 2019 онд Шүдний инженерийн нэгдүгээр курст элсэж орж байсан. Би үндсэн хичээлийнхээ хажуугаар солонгос хэлийг байнга судалж, солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-д хамгийн өндөр үнэлгээ (6-р түвшин) авсныхаа дараа тэнхимдээ өндөр оноо авч үлдсэн. Мөн би дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник, технологид суралцаж, цаашид Монголдоо амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахын төлөө шаргуу ажиллахыг хүсэж байна, цаашид ч хичээсээр байх болно" хэмээсэн байна. 

 

64 настай Пак Шин-ок:  “Би аль хэдийн 60 насны босгыг давсан. Гэсэн хэдий ч Пусанаас Гимчон хүртэл өдөр бүр лекц уншиж, шалгалт өгдөг байсан. Гол хичээлийн дадлага хийх, олон даалгавар хийх нь тийм ч хэцүү ажил биш байсан. Мөн наснаасаа болоод эргэлздэг хүмүүс миний эргэн тойронд олон байдаг ч суралцах нас гэж байдаггүй. Сургуулиа төгсөөд ч гэсэн амны хөндийн эрүүл мэндийн сайн дурын ажил хийж, нутгийн ард түмнийхээ төлөө сайн дурын ажил хийж өгөөжтэй насыг өнгөрөөнө” хэмээн онцлон хэлсэн байна. 


Харин тус сургуулийн тэнхимийн эрхлэгч Ким Дин “ Номин-Эрдэнэ гадаад оюутан хэдий ч солонгос хэлний мэдлэгээрээ оюутнуудтай эвсэж, ангийнхаа хүүхдүүдийг урам зоригжуулах ажилд манлайлан оролцдог үлгэр жишээ оюутан юм. Энэ бол түүний хувьд үнэхээр хүртэх ёстой зүйлийн нэг байсан шүү" гэсэн юм. 

 

Эх сурвалж: news.unn.net

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Diana Sean:
I want to give thanks to a great man who has brought back my happiness to my life. Dr Jumba is really a great man. He helped me with a lottery spell and love spell. after my lover left me for 2years,i was so frustrated i almost killed myself until i got in contact with Dr Jumba who told me that my ex will be back to me within 24Hours.At first i taught Dr Jumba was a scam until the second day when my lover called me on phone and started begging me that he was sorry that i should forgive him and he bought me a Gold ring and wrist watch i was so happy and really believed that Dr Jumba is really a great spell caster and not a scam like other fake spell caster who are online to add pain to your pain,Please people that need help i will love you people to contact Dr Jumba because i can swear with my life that Dr Jumba is a man to trust.You can contact him on his WhatsApp: +27651108524 , or email him wiccalovespelltools@gmail.com or check out his website : https://drjumbaspellhome.wordpress.com/
2022-12-28
Bayar hurgiye. Baharhaj bna.
2022-12-28
Мөнх:
Сайн байна. Баяр хүргэе.
2022-12-27